ХЭРЛЭН СУМАНД МАРГААШ ӨГЛӨӨ 08.00 ЦАГААС 50-ААС ДЭЭШ НАСНЫ АХМАДУУДЫГ ДАРААХ ЦАГИЙН ХУВААРЬ БАЙРШЛЫН ДАГУУ ВАКЦИНД ХАМРУУЛЖ ЭХЛЭХ ТУЛ ХАРЪЯА БАГТАА ХАНДАНА УУ

2021.05.02
Бид хан хэнтийнхэн Засаг дарга Үйл явдлын мэдээ
Маргааш өглөө 08.00 цагаас Хэрлэн сумын хэмжээнд 50-аас дээш насны ахмадуудыг вакцинд хамруулах ажил эхлэнэ. Хэрлэн сум төвийн 5 багт 50-аас дээш насны нийт 3818 ахмад байдаг бөгөөд 05-р сарын 03,04-ний өдрүүдэд бүрэн вакцинжуул...

Маргааш өглөө 08.00 цагаас Хэрлэн сумын хэмжээнд 50-аас дээш насны ахмадуудыг вакцинд хамруулах ажил эхлэнэ. Хэрлэн сум төвийн 5 багт 50-аас дээш насны нийт 3818 ахмад байдаг бөгөөд 05-р сарын 03,04-ний өдрүүдэд бүрэн вакцинжуулахаар ажиллаж байна.

Багууд харъяаллын ахмадууддаа утсаар вакцинд хамрагдах цаг, байршлыг нарийвчлан мэдэгдэх тул ахмадууд та бүхэн харъяа багтаа хандан вакцинжуулалтын талаар мэдээлэл авна уу.

Хэрлэн 1-р баг - Эрдэмбаян 4-р сургуулийн зааланд /88144842/

Булаг 2-р баг Спорт цогцолборт /98651304/

Баянмөнх 3-р баг хойд Тэмүүжин цогцолбор сургуулийн спорт заал /98408080/

Сариг 4-р баг МСҮТ-ийн заал /98664014/

Өндөрхаан 5-р баг Хан Хэнтий цогцолбор сургуулийн спорт заал /99560507/

Цогт-Өндөр 6-р баг Малчны хорооллын цэцэрлэг /92169866/

50-ААС ДЭЭШ НАСНЫ АХМАДЫН ВАКЦИНЖУУЛАЛТ 08,00-19,00 ЦАГ ХҮРТЭЛ ДЭЭРХ БАЙРШЛУУДАД БАГААС ГАРГАСАН НЭРСИЙН ЖАГСААЛТ, ХУВААРИЙН ДАГУУ ҮРГЭЛЖЛЭХ ТУЛ АХМАДУУД ТА БҮХЭН БАГТАЙГАА ХОЛБОГДОН ӨӨРИЙН ВАКЦИНД ХАМРАГДАХ ЦАГИЙГ ТОДРУУЛНА УУ.