Мэдээ мэдээлэл
ХЭРЛЭН СУМАНД МАРГААШ ӨГЛӨӨ 08.00 ЦАГААС 50-ААС ДЭЭШ НАСНЫ АХМАДУУДЫГ ДАРААХ ЦАГИЙН ХУВААРЬ БАЙРШЛЫН ДАГУУ ВАКЦИНД ХАМРУУЛЖ ЭХЛЭХ ТУЛ ХАРЪЯА БАГТАА ХАНДАНА УУ
Маргааш өглөө 08.00 цагаас Хэрлэн сумын хэмжээнд 50-аас дээш насны ахмадуудыг вакцинд хамруулах ажил эхлэнэ. Хэрлэн сум төвийн 5 багт 50-аас дээш насны нийт 3818 ахмад байдаг бөгөөд 05-р сарын 03,04-ний өдрүүдэд бүрэн вакцинжуулахаар ажиллаж байна.
Багууд харъяаллын ахмадууддаа утсаар вакцинд хамрагдах цаг, байршлыг нарийвчлан мэдэгдэх тул ахмадууд та бүхэн харъяа багтаа хандан вакцинжуулалтын талаар мэдээлэл авна уу.
Хэрлэн 1-р баг - Эрдэмбаян 4-р сургуулийн зааланд /88144842/
Булаг 2-р баг Спорт цогцолборт /98651304/
Баянмөнх 3-р баг хойд Тэмүүжин цогцолбор сургуулийн спорт заал /98408080/
Сариг 4-р баг МСҮТ-ийн заал /98664014/
Өндөрхаан 5-р баг Хан Хэнтий цогцолбор сургуулийн спорт заал /99560507/
Цогт-Өндөр 6-р баг Малчны хорооллын цэцэрлэг /92169866/
50-ААС ДЭЭШ НАСНЫ АХМАДЫН ВАКЦИНЖУУЛАЛТ 08,00-19,00 ЦАГ ХҮРТЭЛ ДЭЭРХ БАЙРШЛУУДАД БАГААС ГАРГАСАН НЭРСИЙН ЖАГСААЛТ, ХУВААРИЙН ДАГУУ ҮРГЭЛЖЛЭХ ТУЛ АХМАДУУД ТА БҮХЭН БАГТАЙГАА ХОЛБОГДОН ӨӨРИЙН ВАКЦИНД ХАМРАГДАХ ЦАГИЙГ ТОДРУУЛНА УУ.