ХЭРЛЭН СУМЫН БАТЛАГДСАН ТОХИОЛДЛУУДЫН ОЙРЫН ХАВЬТЛУУДААС 67 ШИНЖИЛГЭЭ АВАХАД СӨРӨГ ГАРЛАА .АР ГЭРИЙН ГАЧИГДЛААР НЭВТЭРСЭН ИРГЭНИЙ ОЙРЫН ХАВЬТЛААС 5 ТОХИОЛДОЛ БҮРТГЭГДЛЭЭ

2021.05.02
Бид хан хэнтийнхэн Засаг дарга Үйл явдлын мэдээ
Аймгийн Шуурхай штаб хуралдлаа. Хэрлэн сумын /58/ батлагдсан тохиолдлуудын ойрын болон дам хавьтлуудын хуваарьт 67 шинжилгээний хариу бүгд сөрөг гарчээ. Харин Хэрлэн суманд ар гэрийн гачигдлаар /холбогдох бичиг баримтаа бүрдү...

Аймгийн Шуурхай штаб хуралдлаа. Хэрлэн сумын /58/ батлагдсан тохиолдлуудын ойрын болон дам хавьтлуудын хуваарьт 67 шинжилгээний хариу бүгд сөрөг гарчээ.

Харин Хэрлэн суманд ар гэрийн гачигдлаар /холбогдох бичиг баримтаа бүрдүүлсэн/ зорчоод нутаг буцсан Сүхбаатар аймгийн иргэнээс /Ковид-19/ цар тахлын халдвар илэрсэнтэй холбогдуулан өчигдөр орой Хэрлэн суманд ирсэн хаягийнх нь дагуу ойрын болон дам хавьтал 24 хүнийг тогтоож, нарийвчилсан /PCR/ шинжилгээ авахад 5 хүнээс халдвар илэрлээ. Батлагдсан тохиолдлуудын 4 нь нэг гэр бүлийн гишүүд бөгөөд хатуу хөл хорио тогтоосон учраас хөдөлгөөн хийгээгүй. Манай эмч, мэргэжилтнүүд голомт үүсэх нөхцөлгүй, гаднаас /Сүхбаатар/ халдвартай хүн нууц үедээ нэвтэрсэн гэж үзэж байна. Ингэснээр Хэрлэн суманд шинэ нөхцөл байдал үүслээ гэсэн үг. Шуурхай штабын Тандалт судалгааны баг, Ажиллагааны баг, Төлөвлөлтийн баг, Хариу арга хэмжээний баг бүлгүүд ажиллаж байна. Батлагдсан тохиолдлуудын дам болон ойрын хавьтлуудыг тогтоож гэрт нь тусгаарласан.

Аймгийн Засаг дарга ирэх тавдугаар сарын 8-ны өдөр шинээр батлагдсан тохиолдлуудын 6 дахь хоног буюу давтан шинжилгээ авах үе. Хатуу хөл хорионы дэглэмийн үед бүх шаардлагатай арга хэмжээг шуурхай зохион байгуулж, халдварыг хумихыг Штабын баг бүрэлдэхүүнд үүрэг болголоо. Тэрбээр мөн ОБГ-ын дарга бөгөөд Штабын дарга, хурандаа Ж.Эрдэнэбатад буяны ажил, ар гэрийн гачигдлаар нэвтэрч буй иргэдэд хяналт тавьж ажиллахыг тусгайлан анхаарууллаа.

Маргаашаас эхлэн 50 буюу түүнээс дээш насны иргэдийг вакцинжуулна. Дархлаажуулах цэгүүд, хуваарилалтын талаар бид удахгүй мэдээлнэ.Шуурхай штабаас ард иргэдийг гэртээ байж, мэргэжлийн байгууллагуудын заавар зөвлөмжийг мөрдөн ажиллахыг хүсэж байна.