ЭРСДЭЛИЙН ҮНЭЛГЭЭГ ҮНДЭСЛЭН ХАТУУ ХӨЛ ХОРИОГ ХУГАЦААНААС НЬ ӨМНӨ СУЛРУУЛАХГҮЙ

2021.05.01
Бид хан хэнтийнхэн Засаг дарга Үйл явдлын мэдээ
Өнөөдөр Шуурхай штабын ээлжит хурлаар Шуурхай штабын Эрсдэлийн үнэлгээний багийн дүгнэлтийг хэлэлцлээ. Эрсдэлийн үнэлгээгээр хэдийгээр халдварыг хумьсан ч ойрын хавьтлын /184/ 68.6% , дам хавьтлын /258/ 55.9% нь гэрийн ажиг...

Өнөөдөр Шуурхай штабын ээлжит хурлаар Шуурхай штабын Эрсдэлийн үнэлгээний багийн дүгнэлтийг хэлэлцлээ.

Эрсдэлийн үнэлгээгээр хэдийгээр халдварыг хумьсан ч ойрын хавьтлын /184/ 68.6% , дам хавьтлын /258/ 55.9% нь гэрийн ажиглалтын хугацаа дуусаагүй, орон нутагт давтан болон нэмэлт дархлаажуулалтын үйл ажиллагаа эхэлж иргэдийн хөдөлгөөн ихсэх магадлалыг үндэслэн хатуу хөл хорионы дэглэмийг хэвээр үргэлжлүүлэх саналыг оруулж, Штабын бүрэлдэхүүний олонх дэмжсэнээр хатуу хөл хорионы дэглэмийг энэ сарын 08-ны өдрийг хүртэл үргэлжлүүлэхээр боллоо. Өөрөөр хэлбэл эрсдэлийг үнэлгээг үндэслэн хатуу хөл хориог хугацаанаас өмнө сулруулахгүй гэж үзлээ.

Тавдугаар сарын 03-ны өдрөөс эхлэн 50-аас дээш насны иргэдийг вакцинжуулалтад хамруулна. Аймгийн хэмжээнд 50 наснаас дээш 14322, үүнээс Хэрлэн суманд 4240 хүн бүртгэлтэй. Энэ асуудлаар Шуурхай штабын гишүүд хэлэлцэж, хатуу хөл хориотой байгаа Хэрлэн сум, Чингис хотод шуурхай, чанд зохион байгуулалт хийх ёстой гэж үзлээ. Аймгийн Засаг дарга Хэрлэн сумын штабт болон холбогдох албан тушаалтнуудад Чингис хотын 50-аас дээш насны иргэдийн бодит судалгааг гаргах, зохион байгуулалтын хэд хэдэн хувилбар төлөвлөх, хөгжлийн бэрхшээлтэй, явганаар зорчих боломжгүй иргэдэд автобусаар үйлчлэх боломжтой эсэхийг судалж, 17:00 цагт эргэж танилцуулах үүрэг өглөө.

Иргэдийн вакцин хийлгэх цэг, хуваарийн талаар бид эргэн мэдээлэх болно.