ХЭНТИЙ АЙМАГТ ХҮНС ТЭЭВЭР, БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН ЧИГЛЭЛЭЭР ИРСЭН 146 ХҮНИЙГ ТУСГААРЛАЛАА

2021.05.01
Бид хан хэнтийнхэн Засаг дарга Үйл явдлын мэдээ
04 дүгээр сарын 30-ны өдөр Хэнтий аймгийн хэмжээнд 8 суманд 49 хүнс тээврийн жолооч, Бүтээн байгуулалтын ажлаар 5 суманд ирсэн нийт 97 ажилчин тус тус 7 хоногийн тусгаарлалтад байна. Тэгвэл 2021.04.29-ний өдрөөс хойш нийт 146 х...

04 дүгээр сарын 30-ны өдөр Хэнтий аймгийн хэмжээнд 8 суманд 49 хүнс тээврийн жолооч, Бүтээн байгуулалтын ажлаар 5 суманд ирсэн нийт 97 ажилчин тус тус 7 хоногийн тусгаарлалтад байна. Тэгвэл 2021.04.29-ний өдрөөс хойш нийт 146 хүнс тээвэр, бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын чиглэлээр Хэнтий аймагт ирж тусгаарлалтад орж, мэргэжлийн байгууллагууд хяналт тавин ажиллаж байна.

Мэдээллийг тодруулбал, өнгөрсөн дөрөвдүгээр сарын 29-ний өдрийн хурлаар Шуурхай штабын хурлын Улаанбаатар хотоос хүнс тээвэрлэж ирсэн жолоочийг тусгаарлах байранд 7 хоног ажигласны дараа түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авч, шинжилгээний хариуг үндэслэн дахин хүнс тээвэрт явуулах, Улаанбаатар хот болон улаан бүсээс бүтээн байгуулалт хөрөнгө оруулалтын ажлаар ирж байгаа ААН-ийн ажилчдыг тухайн объект дээр нь тусгаарлаж, хяналт тавин ажиллах тухай чиглэлийг сумдын Засаг дарга нар, хот, тосгоны захирагч нарт хүргэсэн юм.