ЦАР ТАХЛЫН ҮЕД ХАРИУ АРГА ХЭМЖЭЭ АВЧ АЖИЛЛАЖ БАЙГАА ТӨРИЙН АЛБАН ХААГЧИД ВАКЦИНЫ ХОЁР ДАХЬ ТУНГАА ХИЙЛГЭЖ ЭХЭЛЛЭЭ.СҮҮЛИЙН 24 ЦАГТ ХАЛДВАРЫН ТОХИОЛДОЛ БҮРТГЭГДСЭНГҮЙ

2021.05.01
Бид хан хэнтийнхэн Засаг дарга Үйл явдлын мэдээ
Өнөөдөр 4500 гаруй төрийн албан хаагчдын вакцины хоёр дахь тун хийгдэж эхэллээ. Өөрөөр хэлбэл стратегийн ач холбогдол бүхий /ОБГ, ЦГ, МХГ, ЭМГ, аймаг, сумын Шуурхай штабын бүрэлдэхүүн/ цар тахлын үед хариу арга хэмжээ авах үүрэг...

Өнөөдөр 4500 гаруй төрийн албан хаагчдын вакцины хоёр дахь тун хийгдэж эхэллээ. Өөрөөр хэлбэл стратегийн ач холбогдол бүхий /ОБГ, ЦГ, МХГ, ЭМГ, аймаг, сумын Шуурхай штабын бүрэлдэхүүн/ цар тахлын үед хариу арга хэмжээ авах үүрэг хүлээсэн төрийн албан хаагчид вакцинд хамрагдаж байна.

Ирэх долоо хоногт 50-аас дээш насны бүх иргэдийг вакцинд 100 хувь хамруулахаас гадна бизнесийн байгууллага, худалдаа үйлчилгээний салбарынхныг хамруулна. Вакцинд хамруулах ажил шат дараатай явагдана.

Эрхтэн шилжүүлсэн болон хавдрын хяналтад байдаг иргэдэд файзэрийн вакцинд хамрагдах учраас Эрүүл мэндийн байгууллагаас судалгааг гаргаж УОК-д хүргүүлээд байна.Өчигдөр Шуурхай хариу арга хэмжээний баг 71 сорьц цуглуулж Аймгийн Нэгдсэн эмнэлгийн Молекул биологийн лабораторид шинжлэхэд шинжилгээний хариу бүгд сөрөг гарсан.

Өчигдөр Халдвартын тасаг эмчлүүлж буй дөрвөн иргэн эдгэрч эмнэлгээс гарсан, үлдсэн гурван хүний биеийн байдал хөнгөн байна. Ингэснээр нийтдээ батлагдсан 58 тохиолдлын 55-ыг эмч мэргэжилтнүүд эмчлээд байна.