АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА ВАКЦИНЖУУЛАХ ЦЭГҮҮДИЙН БЭЛТГЭЛ БЭЛЭН БАЙДЛЫГ ШАЛГАЛАА

2021.04.30
Бид хан хэнтийнхэн Засаг дарга Үйл явдлын мэдээ
18-ААС ДЭЭШ БҮХ НАСНЫХНЫГ ВАКЦИНЖУУЛАХ АЖЛЫН ЭХЛЭЛ ТАВИГДЛАА Маргааш өглөө 08:00 цагаас стратегийн ач холбогдол бүхий Мэргэжлийн байгууллагуудын албан хаагчдад Ковид-19 вакцины хоёр дахь тунг хийж эхлэхтэй холбогдуулан аймги...

18-ААС ДЭЭШ БҮХ НАСНЫХНЫГ ВАКЦИНЖУУЛАХ АЖЛЫН ЭХЛЭЛ ТАВИГДЛАА

Маргааш өглөө 08:00 цагаас стратегийн ач холбогдол бүхий Мэргэжлийн байгууллагуудын албан хаагчдад Ковид-19 вакцины хоёр дахь тунг хийж эхлэхтэй холбогдуулан аймгийн Засаг дарга Ц.Идэрбат, Засаг даргын орлогч Ц.Чогсомжав, Хэрлэн сумын Засаг дарга бөгөөд Чингис хотын захирагч М.Шүрэнцэцэг, аймгийн ЗДТГ-ын НБХ-ийн дарга Г.Лхагвахатан, Эрүүл мэндийн газрын дарга Л.Мэндбаяр нар Биеийн тамир, спортын газар, "Тэмүүжин" цогцолбор сургууль, Политехник коллежид зассан вакцинжуулалтын цэгүүдтэй очиж танилцлаа. Вакциныг аймгийн нэгдсэн эмнэлгийн вакцинжуулалтын баг, Хэрлэн сумын өрхийн эмнэлгүүд хийнэ. Мэргэжлийн хяналтын газрын байцаагчид вакцинжуулалт, халдвар хамгааллын дэглэмд хяналт тавин ажиллах аж.

Аймгийн Засаг дарга холбогдох албаныханд мэргэжлийн байгууллагын албан хаагчдын хоёр дахь тун, цаашлаад аймгийнхаа бүх иргэдийг вакцинд хамруулах том сорилт ирж байна. Дархлаажуулалтыг сайтар төлөвлөж, зохион байгуулалтад онцгой анхаарахыг чухалчлав.

Манай аймаг Эрүүл мэндийн яамнаас 14 мянган тун вакциныг татан авсан. Ирэх тавдугаар сарын гуравны өдрөөс Хэнтий аймгийн 50-ээс дээш насны иргэдийг вакцинд хамруулна. Судалгаагаар 50-аас дээш насны 14322 хүн бүртгэлтэй. Үүнчлэн ард иргэдэд үйлчилгээ үзүүлж буй бизнесийн байгууллага, ахуйн үйлчилгээний ажилчдыг ойрын хугацаанд вакцинжуулах ажлыг төлөвлөөд байна. Ийнхүү 18-аас дээш бүх насныхныг вакцинжуулах ажлын эхлэл тавигдлаа.