АЙМГИЙН ОНЦГОЙ КОМИССОД 60 ГАРУЙ САЯ ТӨГРӨГИЙН ҮНЭ БҮХИЙ ХАНДИВЫН БАРАА МАТЕРИАЛ, ХАМГААЛАХ ХЭРЭГСЭЛ ИРЖЭЭ

2021.04.30
Бид хан хэнтийнхэн Засаг дарга Үйл явдлын мэдээ
2021 он гарснаас хойш /Ковид-19/ цар тахалтай тэмцэх үйл ажиллагаанд зориулж, сайхан сэтгэлт нутгийн зон олон, албан байгууллагууд, ААН-үүд аймгийн Онцгой комиссод багагүй хандив туслалцаа үзүүлсэн. Цар тахлын халдвар хяналтад б...

2021 он гарснаас хойш /Ковид-19/ цар тахалтай тэмцэх үйл ажиллагаанд зориулж, сайхан сэтгэлт нутгийн зон олон, албан байгууллагууд, ААН-үүд аймгийн Онцгой комиссод багагүй хандив туслалцаа үзүүлсэн. Цар тахлын халдвар хяналтад байгаа учраас өчигдөр Онцгой комиссоос хандивыг үйл ажиллагааг зогсоосныг мэдэгдсэн.

Аймгийн Онцгой Комиссод ард иргэд, албан байгууллага, ААН-үүдээс нийт 15 хандивлагчаас 9760000 төгрөгийн үнэ бүхий 58350 амны хаалт, 5 ААН-ээс 2312500 төгрөгийн 215 нэг удаагийн хувцас, 22,8 сая төгрөгийн үнэ бүхий түргэвчилсэн оношлуур 1000 ширхэг гэх мэт нийтдээ 61459400 төгрөгтэй дүйцэх /Ковид-19/ цар тахлын үеийн тусламж дэмжлэг ирснийг аймгийн ЗДТГ-ын нярав мэдээллээ. Тэрээр ирүүлсэн тусламж дэмжлэгийг зах зээлийн үнээр бодож дүгнэсэн, зарим байгууллагын амлалт олгогдоогүй байгааг мэдээлэв. Зарлагадсан буюу олгосон байгууллагыг хавсаргаж оруулав.

ХЭНТИЙ АЙМГИЙН ЗДТГ