УЛААНБААТАРААС ХҮНС ТЭЭВЭРЛЭЖ ИРСЭН ЖОЛООЧ НАРЫГ ТУСГААРЛАХ, АЧАА ТЭЭВРИЙГ ЭЗДЭД ХҮЛЭЭЛГЭН ӨГӨХ АЖЛЫГ МЭРГЭЖЛИЙН БАЙГУУЛЛАГУУД ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

2021.04.30
Бид хан хэнтийнхэн Засаг дарга Үйл явдлын мэдээ
Шуурхай штабын хурлын шийдвэрээр /2021.04.29/ Улаанбаатар хотоос хүнс тээвэрлэж ирсэн жолоочийг тусгаарлах байранд 7 хоног ажигласны дараа түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авч, шинжилгээний хариуг үндэслэн дахин хүнс тээвэрт я...

Шуурхай штабын хурлын шийдвэрээр /2021.04.29/ Улаанбаатар хотоос хүнс тээвэрлэж ирсэн жолоочийг тусгаарлах байранд 7 хоног ажигласны дараа түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авч, шинжилгээний хариуг үндэслэн дахин хүнс тээвэрт явуулах зохион байгуулалтыг хийсэн.

Үүнчлэн аймгийн Засаг дарга улаан бүсээс бүтээн байгуулалт хөрөнгө оруулалтын ажлаар ирж байгаа ААН-ийн ажилчдыг тухайн объект дээр нь тусгаарлаж, хяналт тавин ажиллах тухай чиглэлийг сумдын Засаг дарга нар, хот тосгоны захирагч нарт хүргэсэн.

Тэгвэл өнөөдөр /07:30 -12:30 цаг/ Улаанбаатар Хэнтий чиглэлд 5 тээврийн хэрэгслээр ирсэн 14 ААН, 26 иргэний 15 тн ачаа тээвэрлэгдэн ирсэн байна. Ачаа тээврийн барааг аймгийн Авто буудлын талбай дээр нэгдсэн журмаар эздэд нь хүлээлгэн өгөх үйл ажиллагааг мэргэжлийн байгууллагын /ЦГ, МХГ, ЗӨСТ/ хийсэн урьдчилан сэргийлэх халдваргүйтгэлийн дор зохион байгуулж байна.