/КОВИД-19/ ЦАР ТАХЛЫН ЭРСДЭЛИЙН ҮНЭЛГЭЭ ХИЙНЭ

2021.04.30
Бид хан хэнтийнхэн Засаг дарга Үйл явдлын мэдээ
СҮҮЛИЙН 24 ЦАГТ /КОВИД-19/ ХАЛДВАР БҮРТГЭГДЭЭГҮЙ Өчигдөр батлагдсан тохиолдлуудын ойрын болон дам хавьтлуудаас 89 /PCR/ нарийвчилсан шинжилгээ, түргэвчилсэн оношлуураар 71 шинжилгээ авахад бүгд сөрөг гарсан байна. Шуурха...

СҮҮЛИЙН 24 ЦАГТ /КОВИД-19/ ХАЛДВАР БҮРТГЭГДЭЭГҮЙ

Өчигдөр батлагдсан тохиолдлуудын ойрын болон дам хавьтлуудаас 89 /PCR/ нарийвчилсан шинжилгээ, түргэвчилсэн оношлуураар 71 шинжилгээ авахад бүгд сөрөг гарсан байна.

Шуурхай штабын хурлаар өнөөдрөөс эхлэн Хариу арга хэмжээний баг, мэргэжлийн байгууллагуудын албан хаагчдад вакцины хоёрдугаар тунг хийлгэх юм байна.

Эмнэлгийн хөдөлмөр магадлах комисс хоёр өдөр хуралдаж, Хөдөлмөрийн чадвар алдалтын хувь тогтоолгосон 133 хүний хугацааг сунгажээ.

Аймгийн Засаг дарга Шуурхай штабын хариу арга хэмжээний багт Хэрлэн сум, аймгийн эрсдэлийн үнэлгээ хийх үүрэг өглөө. Эрсдэлийн үнэлгээнээс шалтгаалж, аймгийн Онцгой комиссын хурлыг зарлах хөл хорионы дэглэмээ шат дараатайгаар бууруулах боломжтой гэв.