АЙМГИЙН ОНЦГОЙ КОМИССООС НИЙТ ХАНДИВЛАГЧДАДАА ТАЛАРХАЖ, ХАНДИВ АВАХ ҮЙЛ АЖИЛЛАГААГАА ЗОГСООСНЫГ МЭДЭГДЛЭЭ

2021.04.29
Засаг дарга Үйл явдлын мэдээ
2021 он гарснаас хойш /Ковид-19/ цар тахалтай тэмцэх үйл ажиллагаанд зориулж, сайхан сэтгэлт нутгийн зон олон, албан байгууллагууд, ААН-үүд аймгийн Онцгой комиссод багагүй хандив туслалцаа үзүүлсэн байна. Шинэ он гарснаас хой...

2021 он гарснаас хойш /Ковид-19/ цар тахалтай тэмцэх үйл ажиллагаанд зориулж, сайхан сэтгэлт нутгийн зон олон, албан байгууллагууд, ААН-үүд аймгийн Онцгой комиссод багагүй хандив туслалцаа үзүүлсэн байна.

Шинэ он гарснаас хойш Аймгийн Онцгой комиссод нийт 30 хандивлагчаас 34897829 төгрөгийн хандив иржээ. Төрийн сангийн нэмэлт дансанд өмнөх оны хандивын үлдэгдэл 18198861 төгрөгийн үлдэгдэлтэй байсан бөгөөд нийт 53078690 төгрөг бүрдсэнээс энэ онд 7 чиглэлийн зориулалтаар 16320000 төгрөгийг зарлагадаж, одоогийн байдлаар 36758690 төгрөгийн үлдэгдэлтэй байна.

/Ковид-19/ Цар тахлын нөхцөл байдал хяналтад байгаа учир аймгийн удирдлагууд хандив өгөх үйл ажиллагааг зогсоосныг нийт ард иргэд, албан байгууллага, ААН-үүдэд мэдэгдлээ.

Бид удахгүй аймгийн Онцгой комиссод ирсэн хамгаалах хувцас хэрэгсэл, амны хаалт, бараа материалын тусламжийг мэдээлэх болно.