ЦАР ТАХЛААС ШАЛТГААЛАН ЭНЭ ХАВАР ЦЭРЭГ ТАТАХГҮЙ

2021.04.29
Бид хан хэнтийнхэн Засаг дарга Үйл явдлын мэдээ
2021.04.28-ны өдрийн Засгийн газрын хуралдаанаар /Ковид-19/ цар тахлын нөхцөл байдалтай холбогдуулан энэ хаврын нэгдүгээр ээлжийн цэргийг татахгүй байхаар шийдвэрлэснийг аймгийн ЗДТГ-ын Цэргийн штабын дарга, хурандаа Н.Хүрэлээ ...

2021.04.28-ны өдрийн Засгийн газрын хуралдаанаар /Ковид-19/ цар тахлын нөхцөл байдалтай холбогдуулан энэ хаврын нэгдүгээр ээлжийн цэргийг татахгүй байхаар шийдвэрлэснийг аймгийн ЗДТГ-ын Цэргийн штабын дарга, хурандаа Н.Хүрэлээ мэдээллээ.

2020 оны нэгдүгээр ээлжээр цэрэгт татагдсан 032 дугаар ангийн дайчид ирэх тавдугаар сарын нэгний өдөр, Хилийн цэргийн 0198, 0306 дугаар ангийн дайчид тавдугаар сарын 09, 10 өдрүүдэд халагдаж ирэх юм байна.

Цар тахалтай холбогдуулан халагдан ирж буй цэргүүдийг халдвар хамгааллын дэглэм баримтлуулан Чингис хаалга, Хэрлэн гүүрний урд талын хяналтын цэгт буулгаж, сум сумдад хариуцуулан өгнө.

ХЭНТИЙ АЙМГИЙН ЗДТГ