ХЭРЛЭН СУМАНД БАТЛАГДСАН ТОХИОЛДЛЫН ОЙРЫН ХАВЬТЛААС НЭМЖ НЭГ ХАЛДВАРЫН ТОХИОЛДОЛ БҮРТГЭГДЛЭЭ

2021.04.29
Бид хан хэнтийнхэн Засаг дарга Үйл явдлын мэдээ
ХЭНТИЙ АЙМГИЙН ЗДТГ Өнөөдөр МУ-ын Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан нийслэл, 21 аймгийн ОК, Шуурхай штабын бүрэлдэхүүнтэй цахим хурал хийж, /Ковид-19/ цар тахлын нөхцөл байдал, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаа...

ХЭНТИЙ АЙМГИЙН ЗДТГ

Өнөөдөр МУ-ын Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан нийслэл, 21 аймгийн ОК, Шуурхай штабын бүрэлдэхүүнтэй цахим хурал хийж, /Ковид-19/ цар тахлын нөхцөл байдал, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар мэдээлэл хийж, орон нутгийн удирдлагуудын саналыг сонслоо.

Хэнтий аймгийн Засаг дарга авч хийж хэрэгжүүлэн ажлаа товч танилцуулж, орон нутгийн иргэдийг яаралтай вакцинжуулах шаардлагатайг уламжлав. Мөн Улаанбаатар хотоос орон нутаг чиглэсэн хөдөлгөөнд УОК, нийслэл хяналтаа чангатгаж ажиллахгүй бол орон нутагт хэрэгжүүлж буй хатуу хөл хорио, зохион байгуулалт үр дүнгүй болох эрсдэлтэйг хэллээ.

Шадар сайдтай хийсэн цахим уулзалт хоёр цаг гаруй хугацаанд үргэлжилж, түүний дараа аймгийн Шуурхай штаб хуралдлаа.Өчигдөр Хэрлэн сумын батлагдсан тохиолдлуудын ойрын болон дам хавьтлуудаас хуваарьт 92 /PCR/ шинжилгээг Нэгдсэн эмнэлгийн Молекул биологийн лабораторид хийхэд нэг шинжилгээний хариу эерэг гарлаа.

Тухайн иргэн нь батлагдсан тохиолдлын ойрын хавьтал бөгөөд ганцаараа гэрийн тусгаарлалтад шилжээд 6 дахь хоногийн хуваарьт шинжилгээгээр ийнхүү халдвар авсан нь батлагдлаа. Өөрөөр хэлбэл давтан шинжилгээгээр халдвар илэрлээ гэсэн үг. Ингэснээр Хэнтий аймгийн нийт батлагдсан тохиолдол 58 боллоо.

ХЭНТИЙ АЙМГИЙН ЗДТГ