“ЭВТ” ХУДАЛДААНЫ ТӨВИЙН НИЙТ ТҮРЭЭСЛЭГЧИД АЙМАГ, СУМЫН ОНЦГОЙ КОМИССОД 2 САЯ 650 МЯНГАН ТӨГРӨГ ХАНДИВЛАЛАА

2021.04.28
Бид хан хэнтийнхэн Засаг дарга Үйл явдлын мэдээ
#ТАЛАРХАЛ “ЭВТ” худалдааны төвийн нийт түрээслэгч нараас аймгийн Онцгой комиссод 1,5 сая төгрөг, Хэрлэн сумын онцгой комиссод 1150000 төгрөг хандивлаж, удахгүй ногоон бүс болохын төлөө Хан Хэнтийчүүд хамтдаа хичээцгээе хэмээ...

#ТАЛАРХАЛ

“ЭВТ” худалдааны төвийн нийт түрээслэгч нараас аймгийн Онцгой комиссод 1,5 сая төгрөг, Хэрлэн сумын онцгой комиссод 1150000 төгрөг хандивлаж, удахгүй ногоон бүс болохын төлөө Хан Хэнтийчүүд хамтдаа хичээцгээе хэмээн уриаллаа.Аймгийн Онцгой комиссын дарга мөн үеэр “Эвт” төвийн захирлыг бидний хүсэлтийг хүлээн авч нийгмийн хариуцлагаа ухамсарлаж, хөл хорионы үед түрээслэгч нарынхаа төлбөрийг чөлөөлсөн.

Аймгийн Онцгой комисс, Шуурхай штаб хатуу хөл хорио тогтоосон энэ цаг хугацааг бүрэн дүүрэн ашиглаж, халдварын голомтыг хумьж, цаашид хяналтаа чангатгаж, хувийн хэвшил, бизнесийн байгууллагуудаа ажиллуулах боломжийг бүрдүүлнэ гэлээ.Цар тахлын халдвар аймаг, орон нутагт бүртгэгдсэн хүнд хэцүү цаг үед дэмжлэг үзүүлсэн танай бүхэнд Хан Хэнтийчүүдийнхээ нэрийн өмнөөс халуун талархал илэрхийлье.

ХЭНТИЙ АЙМГИЙН ОНЦГОЙ КОМИСС