ХӨДӨЛМӨР, ХАЛАМЖИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ГАЗРААС ОНЦГОЙ КОМИССОД 1,4 САЯ ТӨГРӨГИЙН ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЛЭЭ

2021.04.28
Засаг дарга Үйл явдлын мэдээ
#ТАЛАРХАЛ_ИЛЭРХИЙЛЬЕ С.Эрдэнэжаргал даргатай аймгийн Хөдөлмөр, Халамжийн Үйлчилгээний Газрын хамт олон Онцгой комиссод 1,4 сая төгрөг хандивлаж, цар тахлын аюулыг хамдаа даван туулахыг уриалж, хүн бүр халдвар хамгааллын дэглэм...

#ТАЛАРХАЛ_ИЛЭРХИЙЛЬЕ

С.Эрдэнэжаргал даргатай аймгийн Хөдөлмөр, Халамжийн Үйлчилгээний Газрын хамт олон Онцгой комиссод 1,4 сая төгрөг хандивлаж, цар тахлын аюулыг хамдаа даван туулахыг уриалж, хүн бүр халдвар хамгааллын дэглэмээ баримталж гэрээсээ гарахгүй, цахимаар үйлчилгээгээ авахыг хүслээ.

Тус байгууллага ард иргэдэд цахимаар 20 төрлийн үйлчилгээг үзүүлж байна.Цар тахлын халдвар аймаг, орон нутагт бүртгэгдсэн хүнд хэцүү цаг үед дэмжлэг үзүүлсэн танай хамт олонд Хан Хэнтийчүүдийнхээ нэрийн өмнөөс халуун талархал илэрхийлье.

ХЭНТИЙ АЙМГИЙН ОНЦГОЙ КОМИСС