“ХАРГУЙ” ТӨХК АЙМГИЙН ОНЦГОЙ КОМИССОД 1.5 САЯ ТӨГРӨГИЙН ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЖ, ЦАР ТАХЛЫГ ХАМТДАА ДАВАН ТУУЛАХЫГ УРИАЛЛАА

2021.04.28
Бид хан хэнтийнхэн Засаг дарга Үйл явдлын мэдээ
Халдварт цар тахалтай тэмцэж буй мэргэжлийн байгууллагууд, аймаг, сумын Онцгой комисс, төрийн албан хаагчдад нийгмийн хариуцлагаа ухамсарласан байгууллагууд, сайхан сэтгэлд иргэд тусламж үзүүлсээр байна. “ХАРГУЙ” ТӨХК-аас ай...

Халдварт цар тахалтай тэмцэж буй мэргэжлийн байгууллагууд, аймаг, сумын Онцгой комисс, төрийн албан хаагчдад нийгмийн хариуцлагаа ухамсарласан байгууллагууд, сайхан сэтгэлд иргэд тусламж үзүүлсээр байна.

“ХАРГУЙ” ТӨХК-аас аймгийн Онцгой комиссод нэг сая төгрөг, 500 мянган төгрөгийн талоны хамт гардуулан өгч, халдварт цар тахлыг хамтдаа даван туулахыг уриаллаа.

Албан байгууллага, ААН, ард иргэдээс ирсэн тусламж дэмжлэгийг бид нээлттэй мэдээлж байгаа бөгөөд зарцуулалтын тайланг ил тод мэдээлэх болно.

Цар тахлын халдвар аймаг, орон нутагт бүртгэгдсэн хүнд хэцүү цаг үед дэмжлэг үзүүлсэн танай хамт олонд Хан Хэнтийчүүдийнхээ нэрийн өмнөөс халуун талархал илэрхийлье.

ХЭНТИЙ АЙМГИЙН ОНЦГОЙ КОМИСС