“ХАМТДАА ХӨГЖЬЕ” АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД ЕБС, СӨБ-ИЙН 3414 БАГШИЙГ ЦАХИМ СУРГАЛТАД ХАМРУУЛЖ ЭХЭЛЛЭЭ

2021.04.28
Бид хан хэнтийнхэн Засаг дарга Үйл явдлын мэдээ
Аймгийн Засаг даргын “ХЭТИЙН ХЭНТИЙ-2024” үйл ажиллагааны хөтөлбөрт боловсролын салбарыг хөгжүүлэх, сурган хүмүүжүүлэгч, багш нарыг чадавхжуулах, багш сурагчийн чанар амжилтыг ахиулах томоохон зорилтууд тусгагдсан. Аймгийн За...

Аймгийн Засаг даргын “ХЭТИЙН ХЭНТИЙ-2024” үйл ажиллагааны хөтөлбөрт боловсролын салбарыг хөгжүүлэх, сурган хүмүүжүүлэгч, багш нарыг чадавхжуулах, багш сурагчийн чанар амжилтыг ахиулах томоохон зорилтууд тусгагдсан.

Аймгийн Засаг даргын Тамгын газар, БСУГ, Багшийн мэргэжил дээшлүүлэх институттэй хамтран МУ-ын Засгийн газрын “Чадварлаг багш” хөтөлбөр, “Хамтдаа хөгжье” арга хэмжээний хүрээнд өчигдрөөс эхлэн ЕБС, СӨБ-ийн багш нарт цахим сургалт зохион байгуулж эхэллээ.

Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан “Хамтдаа хөгжье” арга хэмжээний хүрээнд Хэнтий аймгийн 25 ЕБС, 34 СӨБ-ийн багш, удирдах ажилтнуудын мэдлэг, арга зүйн дэмжлэг үзүүлэх онлайн сургалтыг 14 хоногийн туршид зохион байгуулах бөгөөд Багшийн мэргэжил дээшлүүлэх институт /БМДИ/-ын 12 арга зүйч багш нар сургалтыг удирдан зохион байгуулж давхардсан тоогоор 3414 багшийг хамруулахаар төлөвлөжээ.

ХЭНТИЙ АЙМГИЙН ЗДТГ