АЙМГИЙН ХХААГ-ЫН ХАМТ ОЛОН 630 МЯНГАН ТӨГРӨГ ХАНДИВЛАЛАА

2021.04.27
Бид хан хэнтийнхэн Засаг дарга Үйл явдлын мэдээ
Аймгийн Онцгой комиссод Хүнс, хөдөө аж ахуйн газрын хамт олон 630 мянган төгрөгийг хандивлаж, халдварт /Ковид-19/ цар тахалтай тэмцэж халуун цэгт ажиллаж байгаа мэргэжлийн байгууллагын ажилтан, албан хаагчдад талархал илэрхийлл...

Аймгийн Онцгой комиссод Хүнс, хөдөө аж ахуйн газрын хамт олон 630 мянган төгрөгийг хандивлаж, халдварт /Ковид-19/ цар тахалтай тэмцэж халуун цэгт ажиллаж байгаа мэргэжлийн байгууллагын ажилтан, албан хаагчдад талархал илэрхийллээ.

Тус газрын дарга Ж.Энх-Амгалан Шуурхай штабын нөөц хангалтын багт томилогдон ажиллаж байгаа бөгөөд Шинэ Өндөрхаан хороолол дахь Хэрлэн нэгдүгээр сургуульд тусгаарласан орчинд /вакуум/ 11 хоног 260 гаруй цаг ажиллаж байна.

Цар тахлын халдвар аймаг, орон нутагт бүртгэгдсэн хүнд хэцүү цаг үед дэмжлэг үзүүлсэн танай хамт олонд Хан Хэнтийчүүдийнхээ нэрийн өмнөөс халуун талархал илэрхийлье.

ХЭНТИЙ АЙМГИЙН ОНЦГОЙ КОМИСС