УЛСЫН БҮРТГЭЛИЙН ХЭЛТСИЙН ХАМТ ОЛОН ОНЦГОЙ КОМИССОД 700 МЯНГАН ТӨГРӨГ ХАНДИВЛАЛАА

2021.04.27
Бид хан хэнтийнхэн Засаг дарга Үйл явдлын мэдээ
Хатуу хөл хорионы цаг үед нийгмийн хариуцлагаа хүлээсэн албан байгууллагууд, Төрийн албан хаагчид сайхан сэтгэлт ард иргэдийн дэмжлэг туслалцаа ирсээр байна. Хэнтий аймаг дахь Улсын бүртгэлийн хэлтсийн хамт олон аймгийн Онцг...

Хатуу хөл хорионы цаг үед нийгмийн хариуцлагаа хүлээсэн албан байгууллагууд, Төрийн албан хаагчид сайхан сэтгэлт ард иргэдийн дэмжлэг туслалцаа ирсээр байна.

Хэнтий аймаг дахь Улсын бүртгэлийн хэлтсийн хамт олон аймгийн Онцгой Комиссод 700 мянган төгрөгийг хандивлалаа. Хандив дэмжлэгт төвийн болон сумдад ажиллаж буй хэлтсийн бүх ажилтнууд оролцжээ.

Тус хэлтсийн дарга Б.Төрхүү Халдварт өвчинтэй тэмцэхэд хүн нэг бүрийн ухамсар, хичээл зүтгэл чухал үүрэгтэй онцолж, цар тахлыг Хан Хэнтийчүүд хамтдаа даван туулахыг уриаллаа.

Цар тахлын халдвар аймаг, орон нутагт бүртгэгдсэн хүнд хэцүү цаг үед дэмжлэг үзүүлсэн танай хамт олонд Хан Хэнтийчүүдийнхээ нэрийн өмнөөс халуун талархал илэрхийлье.

ХЭНТИЙ АЙМГИЙН ОНЦГОЙ КОМИСС