ХОНЬ, ҮХРИЙН МАХ КГ ТУТАМДАА 500-2000 ТӨГРӨГӨӨР БУУРЧ, ГУРИЛ, ЭЛСЭН ЧИХЭР, СҮҮ 77-259 ТӨГРӨГӨӨР ӨСЖЭЭ

2021.04.27
Бид хан хэнтийнхэн Засаг дарга Үйл явдлын мэдээ
Онцгой комиссын 14 дүгээр хуралдаанаар аймгийн Засаг даргын захирамжаар Хүргэлтийн хүнс, бараа, барилгын материалын чанарт хяналт тавьж ажиллахыг Мэргэжлийн хяналтын газарт, үнийн хөөрөгдлөөс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд 3...

Онцгой комиссын 14 дүгээр хуралдаанаар аймгийн Засаг даргын захирамжаар Хүргэлтийн хүнс, бараа, барилгын материалын чанарт хяналт тавьж ажиллахыг Мэргэжлийн хяналтын газарт, үнийн хөөрөгдлөөс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд 3 хоног тутам өргөн хэрэглээний барааны үнийн судалгааг танилцуулж ажиллахыг Статистикийн хэлтэст үүрэг болгосон.

Дээрх ажлын хүрээнд Статистикийн хэлтсээс өнөөдөр хүнсний гол бүтээгдэхүүний үнийн өсөлт дээр Чингис хотын хэмжээнд хүргэлтийн үйлчилгээ хийж буй 47 байгууллагын 10-д нь судалгаа явуулж, дундаж үнийг гарган өнөөдөр штабын хурлаар танилцууллаа. Ингэхдээ төвийн таван дэлгүүр, хотын захын гэр хорооллуудын таван дэлгүүрийг сонгон 3 дугаарын 21, 4-р сарын 7-ны ханштай харьцуулан өсөлт бууралтыг гаргажээ.

Тухайлбал, 4-р сарын 26-ны өдрийн байдлаар судалгаанд хамрагдсан дэлгүүрүүдээс “Эрчит луу” болон “Нутгийн дэлгүүр” хонины мах, Жүрж дэлгүүр үхрийн мах борлуулж байна. 4 дүгээр сарын 7-ны өдрийн “ЭВТ” захын хонины махны ханшнаас 500-1500 /3.6-9.6 %/ төгрөгөөр хямд, үхрийн мах 2000 /13.3 %/ төгрөгөөр хямд байна.

Харин бусад бүтээгдэхүүний үнийг 3-р сарын 21-нд явуулсан “Номин” дэлгүүр, Ерэн ес худалдааны төв, Нутгийн дэлгүүрүүдийн дундаж үнэтэй харьцуулжээ. Ингэхэд Алтан тариа дээд гурил 1кг нь 133 /8.0%/ төгрөгөөр, нэгдүгээр гурил 1кг нь 77 /5.4%/ төгрөгөөр, элсэн чихэр задгай кг нь 79 /3.2%/ төгрөгөөр, “Апу” ХХК Цэвэр сүү 259 /8.6%/ төгрөгөөр, Хятад бөөрөнхий сонгино 161 /5.9%/ төгрөгөөр, өндөг 48 /9.7%/ төгрөгөөр тус тус өссөн бол Цагаан будаа задгай кг нь 16 /0.6%/ төгрөгөөр, Жонон жижиг талх 10 /0.6%/ төгрөгөөр, Янта орос ургамлын тос 1л нь 19 /0.4%/ төгрөгөөр, төмс 1кг нь 100 /7.1%/ төгрөгөөр, лууван 1кг нь 44 /2.1%/ төгрөгөөр тус тус буурсан байна. Цаашид мэргэжлийн байгууллагууд үнийн өсөлт дээр хяналт тавин ажиллах аж.

Судалгааг дундаж үнээр танилцуулбал:

 Үхрийн цул мах /жижиглэн кг/ 13000 төгрөг /13 хувиар буурсан/

 Хонины ястай мах /жижиглэн кг/ 11750 төгрөг /9,6 хувиар буурсан/

 Хонины цул мах /жижиглэн кг/ 13500 /3,6 хувиар буурсан/

 Алтан тариа дээд гурил /кг/ 1806 төгрөг /8 хувиар өссөн/

 Алтан тариа 1-р гурил /кг/ 1493 төгрөг /5,4 хувиар өссөн/

 Будаа цагаан /кг/ задгай 2478 /0.6 хувиар буурсан/

 Талх /дундын ширхэг/ Жонон 1590 /0.6 хувиар буурсан/

 Элсэн чихэр /кг/ задгай 2499 төгрөг /3.2 хувиар өссөн/

 Ургамлын тос /1л/ /Янта/ 4738 төгрөг /0,4 хувиар буурсан/

 Сүү /литр/ АПУ цэвэр сүү 3289 төгрөг /8.6 хувиар өссөн/

 Төмс /кг/ 1300 төгрөг /7,1 хувиар буурсан/

 Лууван /кг/ 2056 төгрөг /2,1 хувиар буурсан/

 Өндөг /ш/ 541 төгрөг /9.7 хувиар өссөн/

ХЭНТИЙ АЙМГИЙН ЗДТГ