ХЭРЛЭН СУМЫН 166 ШИНЖИЛГЭЭНИЙ ХАРИУ БҮГД СӨРӨГ ГАРЛАА /2021.04.27/

2021.04.27
Бид хан хэнтийнхэн Засаг дарга Үйл явдлын мэдээ
ШҮЛСЭЭР АВАХ ТҮРГЭВЧИЛСЭН ОНОШЛУУРЫН ШИНЖИЛГЭЭГ ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ АВАХ ШИЙДВЭР ГАРГАЛАА Өчигдөр аймгийн Нэгдсэн эмнэлгийн Молекул биологийн лабораторид Хэрлэн сумын батлагдсан тохиолдлуудын ойрын болон дам хавьтал 166, Сүхбаат...

ШҮЛСЭЭР АВАХ ТҮРГЭВЧИЛСЭН ОНОШЛУУРЫН ШИНЖИЛГЭЭГ ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ АВАХ ШИЙДВЭР ГАРГАЛАА

Өчигдөр аймгийн Нэгдсэн эмнэлгийн Молекул биологийн лабораторид Хэрлэн сумын батлагдсан тохиолдлуудын ойрын болон дам хавьтал 166, Сүхбаатар аймгийн 60 сорьцыг шинжилсэн байна. Өнөөдөр өглөө шинжилгээний дүн гарсан бөгөөд Хэрлэн сумын шинжилгээний хариу бүгд сөрөг гарчээ. Эрүүл мэндийн яамнаас Хэнтий аймагт 2800 түргэвчилсэн оношлуур өчигдөр үдэш ирүүлсэн. /Ковид -19/ Анти генийн түргэвчилсэн шинжилгээ буюу sars covid-2 ам залгиурын арын хэсгийн шүлснээс түргэвчилсэн шинжилгээ авах тус тестээр өнөөдрөөс эхлэн үнэ төлбөргүй шинжилгээ авч эхэлнэ гэдгийг эх сурвалж мэдээллээ. Тухайлбал, өнөөдрийн хурлын шийдвэрээр дээрх тестээр үнэ төлбөргүй шинжилгээ авах шийдвэр гарлаа.

Өнөөдрийн хурлаар гэрийн ажиглалт, тусгаарлалтад байгаа иргэдийн хяналт, хүнсний бараа бүтээгдэхүүний үнэ, чанар, Төрийн байгууллагуудын цахим үйлчилгээ, Шуурхай штабын 70562906, 70560119 утсан дээр жижүүрлэн ажиллаж байгаа албан хаагчдын үйл ажиллагаа, штабт ирж буй өргөдөл, албан бичгийн шийдвэрлэлт гэх мэт хэд хэдэн асуудлыг хэлэлцлээ. Дэлгэрэнгүйг бид удахгүй мэдээлэх болно

АЙМГИЙН ШУУРХАЙ ШТАБ