“ЖИЗИ НОМАДС” ХХК, НҮҮДЭЛЧИН МАЛЧНЫ ДЭЛГҮҮРЭЭС АЙМГИЙН ОНЦГОЙ КОМИССОД НЭГ САЯ ТӨГРӨГ ХАНДИВЛАЛАА

2021.04.26
Бид хан хэнтийнхэн Засаг дарга Үйл явдлын мэдээ
Хатуу хөл хорионы цаг үед нийгмийн хариуцлагаа хүлээсэн албан байгууллагууд, сайхан сэтгэлт ард иргэдийн дэмжлэг туслалцаа ирсээр байна. Өнөөдөр аймгийн Онцгой комиссод Жизи Номадс ХХК, Нүүдэлчин малчны дэлгүүрийн хамт олноо...

Хатуу хөл хорионы цаг үед нийгмийн хариуцлагаа хүлээсэн албан байгууллагууд, сайхан сэтгэлт ард иргэдийн дэмжлэг туслалцаа ирсээр байна.

Өнөөдөр аймгийн Онцгой комиссод Жизи Номадс ХХК, Нүүдэлчин малчны дэлгүүрийн хамт олноос аймгийн онцгой комиссод нэг сая төгрөг хандивлаж, Хан Хэнтйчүүддээ цар тахлыг хамтдаа даван туулахыг уриаллаа.

Тэд мөн 24 цагаар үүрэг гүйцэтгэж байгаа мэргэжлийн байгууллагуудын хамт олон, төрийн албан хаагчдадаа талархал илэрхийллээ.

Цар тахлын халдвар аймаг, орон нутагт бүртгэгдсэн хүнд хэцүү цаг үед дэмжлэг үзүүлсэн танай байгууллагад Хан Хэнтийчүүдийнхээ нэрийн өмнөөс халуун талархал илэрхийлье.

ХЭНТИЙ АЙМГИЙН ОНЦГОЙ КОМИСС