БАТЛАГДСАН ТОХИОЛДЛУУДЫН ХАВЬТАЛ БОЛСОН 107 ХҮНЭЭС НАРИЙВЧИЛСАН ШИНЖИЛГЭЭ АВАХАД БҮГД СӨРӨГ ГАРЛАА /2021.04.26/

2021.04.26
Бид хан хэнтийнхэн Засаг дарга Үйл явдлын мэдээ
Шуурхай штабын ээлжит хурал боллоо. Өчигдөр Шуурхай хариу арга хэмжээний гурван баг 344 хүнээс сорьц авч аймгийн Нэгдсэн эмнэлгийн Молекул биологийн лабораторид шинжилгээнд хамруулахад шинжилгээний хариу бүгд сөрөг гарсныг Эрүүл...

Шуурхай штабын ээлжит хурал боллоо. Өчигдөр Шуурхай хариу арга хэмжээний гурван баг 344 хүнээс сорьц авч аймгийн Нэгдсэн эмнэлгийн Молекул биологийн лабораторид шинжилгээнд хамруулахад шинжилгээний хариу бүгд сөрөг гарсныг Эрүүл мэндийн газрын дарга Л.Мэндбаяр мэдээллээ.

Үүнээс 104 нь батлагдсан тохиолдлуудын ойрын болон дам хавьтлуудаас авсан хуваарьт нарийвчилсан /PCR/ шинжилгээ. 240 нь Нэгдсэн эмнэлэгт тусгаарласан орчинд /вакуум/ ажиллаж буй эмч нарын ээлж солигдож байгаатай холбогдуулан авчээ.

Халдвартын тасагт хэвтэн эмчлүүлж буй 15 өвчтөнөөс 7 хүнээс эсрэг биеийн шинжилгээ авч, өнөөдөр гаргах талаар эх сурвалж мэдээллээ. Тодруулбал, Нэгдсэн эмнэлэг болон ЗӨСТ-ийн вирусийн лабораторийн эмч нар антител буюу эсрэг биеийн шинжилгээ авч гаргаж байна.

Энэ нь бусад аймгуудаас давуу талтай хэмээн онцолж байна.Өнөөдөр ойрын хавьтлын хоёрдугаар шинжилгээг 67 хүнээс, дам хавьтлын гурав дахь буюу 13 дахь хоногийн шинжилгээг 120 хүнээс авах хуваарьтай. Өөрөөр хэлбэл нийтдээ 187 сорьц цуглуулж лабораторид шинжилнэ гэсэн үг.Штабын Аймгийн Засаг дарга Ц.Идэрбат иргэдээс ирсэн гомдлыг нягтлах үүднээс Мэргэжлийн хяналтын газарт дэлгүүрүүдийн бараа бүтээгдэхүүнд хяналт тавьж, хугацаа хэтэрсэн бараа бүтээгдэхүүн зарж борлуулж байгаа эсэхийг шалгах үүрэг өглөө.

Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн, Чингис хотод хатуу хөл хорио тогтоосон халдварын "Маш Өндөр" эрсдэлтэй хатуу байгаа учир ард иргэдийг халдвар хамгааллын дэглэмээ баримталж, гэртээ байхыг анхааруулж байна.

АЙМГИЙН ШУУРХАЙ ШТАБ