ЦАГ АГААРЫН НӨХЦӨЛ БАЙДЛААС ШАЛТГААЛАН ХАРЬЯА СУМ РУУГАА ЗОРЧИХ ХҮСЭЛТЭЙ ИРГЭДИЙГ 27, 28-НЫ ӨДРҮҮДЭД ЯВУУЛАХААР БОЛЛОО

2021.04.25
Бид хан хэнтийнхэн Засаг дарга Үйл явдлын мэдээ
Аймгийн шуурхай штаб хуралдаж байна. Хурлаар Ус цаг уурын орчны шинжилгээний төвөөс ирүүлсэн мэдээллийн дагуу өнөөдөр оройноос эхлэн цасан болон шороон шуурга шуурч, маргааш цаг агаарын нөхцөл байдал хүндрэх тул, сумд руу зорчих...

Аймгийн шуурхай штаб хуралдаж байна. Хурлаар Ус цаг уурын орчны шинжилгээний төвөөс ирүүлсэн мэдээллийн дагуу өнөөдөр оройноос эхлэн цасан болон шороон шуурга шуурч, маргааш цаг агаарын нөхцөл байдал хүндрэх тул, сумд руу зорчих иргэдийн хөдөлгөөнийг хязгаарлаж, 27, 28-ны өдрүүдэд явуулахаар боллоо.

Чингис хотод хөл хоригдож буй 400 гаруй хүн харьяа сум руугаа буцах хүсэлтээ ирүүлжээ. Тэднээс шинжилгээ авах цэгийг гаргаж, зохион байгуулалтын ажлыг хийсэн бөгөөд энэ талаар маргааш мэдээлнэ. Нөгөөтээгүүр халдвартай бүсээс /Чингис хот/ сумдад зорчсон иргэд гэрийн ажиглалтад байх бөгөөд сумын Шуурхай штабаас хяналт тавьж ажиллана. Ингэхдээ зарим сумд эрсдэл, хяналт тавих нөхцөл боломжоо тооцож, зорчих хүний тоог тодорхой хязгаарлах хүсэлтээ аймгийн Шуурхай штабт ирүүлсэн байна.

ХЭНТИЙ АЙМГИЙН ЗДТГ