ТОДРУУЛГА МЭДЭЭ: ХЭРЛЭН СУМЫН ИРГЭД ЗӨВХӨН АВТОМАТ ТООЦООНЫ МАШИН /АТМ/-ААР ҮЙЛЧЛҮҮЛНЭ

2021.04.25
Бид хан хэнтийнхэн Засаг дарга Үйл явдлын мэдээ
Аймгийн Засаг даргын Захирамжаар Монгол банк, Хаан, Хас, Төрийн банкнуудын үйл ажиллагааг Хэрлэн суманд 20 хувийн бүрэлдэхүүнтэйгээр 09:00-13:00 цагийн хооронд ажиллуулж мөн хугацаанд автомат тооцооны машин /АТМ/-аар үйлчилгээ ү...

Аймгийн Засаг даргын Захирамжаар Монгол банк, Хаан, Хас, Төрийн банкнуудын үйл ажиллагааг Хэрлэн суманд 20 хувийн бүрэлдэхүүнтэйгээр 09:00-13:00 цагийн хооронд ажиллуулж мөн хугацаанд автомат тооцооны машин /АТМ/-аар үйлчилгээ үзүүлэх ажлыг зохион байгуулах, бусад сумдад нийт бүрэлдэхүүнээр батлагдсан цагийн хуваариар халдвар хамгааллын дэглэмийг мөрдүүлж ажиллахыг захирал, эрхлэгч нарт үүрэг болгосон.

Тэгвэл тус шийдвэрийн хүрээнд Хэрлэн суманд Арилжааны банкнууд зөвхөн дотоод үйл ажиллагаагаа явуулах зорилгоор ажиллаж байгаа бөгөөд ААН, байгууллагын онлайн гүйлгээ буюу бэлэн бусын гүйлгээ, банк хоорондын гүйлгээ хийнэ. Өөрөөр хэлбэл иргэдэд үйлчлэхгүй. Харин дээрх хугацаанд иргэд Хэрлэн суманд байрших 6 автомат тооцооны машинаар /АТМ/ үйлчлүүлнэ.

АТМ-аар бөөгнөрөл, дараалал үүсгэхгүй байх, халдвар хамгааллын дэглэм баримтлах, зай бариулахыг тухайн банкнаас зохион байгуулах юм байна.

ХЭНТИЙ АЙМГИЙН ЗДТГ