СҮҮЛИЙН 24 ЦАГТ ХАЛДВАРЫН ТОХИОЛДОЛ БҮРТГЭГДСЭНГҮЙ /2021.04.25/

2021.04.25
Бид хан хэнтийнхэн Засаг дарга Үйл явдлын мэдээ
Өчигдөр аймгийн Нэгдсэн эмнэлгийн Молекул биологийн лабораторид Хэрлэн сумын батлагдсан тохиолдлуудын ойрын болон дам хавьтлуудаас 27 сорьц авч шинжилгээний хариу бүгд сөрөг гарчээ. Харин Сүхбаатар аймгийн 27 сорьцоос 7 эерэг га...

Өчигдөр аймгийн Нэгдсэн эмнэлгийн Молекул биологийн лабораторид Хэрлэн сумын батлагдсан тохиолдлуудын ойрын болон дам хавьтлуудаас 27 сорьц авч шинжилгээний хариу бүгд сөрөг гарчээ. Харин Сүхбаатар аймгийн 27 сорьцоос 7 эерэг гарсан байна. Халдвартын тасагт хэвтэн эмчлүүлж буй 14 хүний биеийн байдал хөнгөн, нэг хүний биеийн байдал хүндэвтэр байна.

Шуурхай штабын хурлаар энэ сарын 26, 27-ны өдрүүдэд сумдын иргэдийг буцаах хөдөлгөөн хийхтэй холбогдуулан түр шинжилгээний цэгүүдийг гаргаж, түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авах талаар ярилцлаа. Шинжилгээг ногоон бүсдээ эрсдэл учруулж болзошгүй учраас авч, нутаг буцах иргэдийн хаяг байршлыг сум, аймгийн комисс бүртгэлжүүлж, гэрийн ажиглалтын хугацааг үр дүнтэй болгох үүднээс зохион байгуулж байгааг эх сурвалж мэдээллээ.

Одоогийн байдлаар сум руугаа зорчих 200 гаруй иргэний нэрс сумдаас ирээд байна. Өнөөдөр шинжилгээ өгөх цэгийн байршил тодорхой болж, олон нийтэд хүргэнэ.

Улаанбаатар хот руу зорчих иргэд аймгийн Шуурхай штабын 70560119 дугаарт холбогдож, хүсэлтээ khentii@shtab.gov.mn хаягаар хүргүүлэн зөвшөөрлийн бичиг авч, хувийн унаатайгаа нэг удаагийн зорчилт хийнэ. Нөгөөтээгүүр хүндэтгэн үзэх шалтгаанаас /эрүүл мэндийн шалтгаан, албан томилолт, хүнс тээвэр, ар гэрийн гачигдлаас/ бусад тохиолдолд Улаанбаатараас Хэнтий аймаг руу, сум хооронд нэвтрүүлэхгүй.

Өнөөдөр Хэрлэн суманд Сумын ИТХ-ын төлөөлөгчид, болон эргүүл хийх хүсэлтээ илэрхийлсэн залуучууд сайн дурын эргүүл хийж эхэллээ. Аайл өрхүүдийг хогийг ачих тохижилт үйлчилгээний газрын ажил мөн эхэлж байна.

Хатуу хөл хорио сунгагдсан учир иргэд, олон нийт та бүхнийг гэртээ байж, халдвар хамгааллын дэглэмээ баримтлан, мэргэжлийн байгууллагуудаас өгч буй заавар зөвлөмжийг мөрдөн ажиллахыг хүсэж байна.

АЙМГИЙН ШУУРХАЙ ШТАБ