ТАТВАРЫН ХЭЛТСИЙН ХАМТ ОЛОН ОНЦГОЙ КОМИССОД НЭГ САЯ ТӨГРӨГ, НЭГ КОМПЬЮТЕР ХАНДИВЛАЖ НОГООН БҮС БОЛОХЫН ТӨЛӨӨ ХҮН БҮР ХИЧЭЭХИЙГ УРИАЛЛАА

2021.04.24
Бид хан хэнтийнхэн Засаг дарга Үйл явдлын мэдээ
Хатуу хөл хорионы цаг үед нийгмийн хариуцлагаа хүлээсэн албан байгууллагууд, сайхан сэтгэлт ард иргэд, төрийн албан хаагчдын дэмжлэг туслалцаа аймгийн Онцгой комиссод ирсээр байна. Аймгийн Татварын хэлтсийн хамт олноос Онцгой...

Хатуу хөл хорионы цаг үед нийгмийн хариуцлагаа хүлээсэн албан байгууллагууд, сайхан сэтгэлт ард иргэд, төрийн албан хаагчдын дэмжлэг туслалцаа аймгийн Онцгой комиссод ирсээр байна.

Аймгийн Татварын хэлтсийн хамт олноос Онцгой комиссод 1,0 сая төгрөгийн дэмжлэг үзүүлж, нэг иж бүрэн компьютер хандивлаж, /Ковид-19/ цар тахлыг хамтдаа даван туулж, удахгүй ногоон бүс болохын төлөө хүн бүр хичээхийг уриаллаа.

Цар тахлын халдвар аймаг, орон нутагт бүртгэгдсэн хүнд хэцүү цаг үед дэмжлэг үзүүлсэн танай байгууллагад Хан Хэнтийчүүдийнхээ нэрийн өмнөөс халуун талархал илэрхийлье.

АЙМГИЙН ОНЦГОЙ КОМИСС