21:00 ЦАГИЙН МЭДЭЭЛЛИЙН ТОЙМ /2021.04.23/

2021.04.23
Бид хан хэнтийнхэн Засаг дарга Үйл явдлын мэдээ
Аймгийн хэмжээнд ойрын хавьтлын 251, дам хавьтлын 452 хүн, нийт 703 хүн батлагдсан тохиолдлуудын хавьтлаар бүртгэгдээд байна. Ойрын хавьтлын 209 хүнийг эхний шинжилгээнд, 120 хүнийг хоёрдугаар шинжилгээнд, 53 хүнийг давтан ш...

Аймгийн хэмжээнд ойрын хавьтлын 251, дам хавьтлын 452 хүн, нийт 703 хүн батлагдсан тохиолдлуудын хавьтлаар бүртгэгдээд байна.

Ойрын хавьтлын 209 хүнийг эхний шинжилгээнд, 120 хүнийг хоёрдугаар шинжилгээнд, 53 хүнийг давтан шинжилгээнд хамруулсан.

Дам хавьтлын 452 хүнээс 344 хүнийг нэгдүгээр, 222 хүнийг хоёрдугаар шинжилгээнд, 69 хүнийг давтан буюу гурав дахь шинжилгээнд хамруулсан.

Нийт хавьтал болсон иргэдээс хугацааны хувьд 3, 6, 13 дахь хоногт гурван шинжилгээ авч байна. 14 хоног гэрийн тусгаарлалтад байх хугацаанд 3 шинжилгээ авснаар халдвар авсан эсэх нь эцсийн байдлаар тогтоогдоно.

Өнөөдөр Хэрлэнбаян-Улаанаас 59, Хэрлэн сумын 41, Галшар сумаас 4 сорьцыг нарийвчилсан шинжилгээнд оруулж, маргааш өглөө шинжилгээний хариу гарна.

МУ-ын Засгийн газрын хуралдаанаар 2021.05.08-ны 06:00 цаг хүртэл бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн хугацааг сунгасан. Бид ирүүлсэн чиглэлийн дагуу, үүссэн нөхцөл байдал, орон нутгийн онцлогтоо тулгуурлан шийдвэр гаргана.

Ард иргэдэд тулгамдаж буй асуудлуудтай холбогдуулан Банк, санхүү, хувийн хэвшил, газар тариалан, барилгын салбар, зорчих хөдөлгөөнтэй холбоотой шийдвэрийг судалгаа, эрсдэлийн үнэлгээн дээр тулгуурлан боловсруулж байна.

Ковидын халдвар, хатуу хөл хорио сунгах асуудлаар мэргэжлийн байгууллага, тархвар судлаач эмч нарын зөвлөмж, зөвлөгөөнд үндэслэн шийдвэр гаргана.

Хэрвээ хатуу хөл хорио тогтоогоогүй бол Халдвартын тасаг 150-200 өвчтөнтэй байх судалгааг мэргэжлийн байгууллага тогтоосон. Коронавирус ханиад биш цар тахал.

Ногоон бүсийн сумдыг халдвараас урьдчилан сэргийлэх, ковид гарсан тохиолдолд бэлтгэл бэлэн байдлыг хангах чиглэл хүргэж, бэлэн байдлыг хангуулж байна.

Цаашдаа ямар ч шийдвэр гарсан бүх нийтээрээ хувийн сахилга бат, ариун цэврээ сайтар баримтлах шаардлага тулгарлаа. Цар тахлын үед хамгийн найдвартай хамгаалалт бол /маск/ амны хаалт гэдгийг халдвар авсан тохиолдлууд дээрээс тодорхойлогдсон. Гэртээ байж өөрийгөө хамгаалах нь шалгарсан арга. Гэртээ байгаа нэрийдлээр хөршийнхнөөрөө амны хаалтгүй зочлох, халдвар хамгааллын дэглэмээ баримтлахгүй байх нь эрсдэл дагуулж байна.

МАРГААШ АЙМГИЙН ОНЦГОЙ КОМИСС ХУРАЛДАЖ ЦААШИД ХЭРЭГЖҮҮЛЭХ АРГА ХЭМЖЭЭГЭЭ ТОДОРХОЙЛЖ, ОЛОН НИЙТЭД МЭДЭЭЛНЭ.

АЙМГИЙН ШУУРХАЙ ШТАБ