ГАМШГИЙН ЭРСДЭЛИЙГ БУУРУУЛАХ ОРОН НУТГИЙН ЗӨВЛӨЛ 2021 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ, ЗӨВЛӨМЖӨӨ ХЭЛЭЛЦЭН БАТАЛЛАА

2021.04.23
Бид хан хэнтийнхэн Засаг дарга Үйл явдлын мэдээ
Өнөөдөр Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн бүрэлдэхүүн цахимаар хуралдлаа. Гамшгаас хамгаалах талаар төрөөс баримтлах бодлого, Гамшгийн эрсдэлийг олон нийтийн оролцоотой бууруулах үндэсний хөтөлбөрийн хэрэгжилти...

Өнөөдөр Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн бүрэлдэхүүн цахимаар хуралдлаа. Гамшгаас хамгаалах талаар төрөөс баримтлах бодлого, Гамшгийн эрсдэлийг олон нийтийн оролцоотой бууруулах үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах, гамшгаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд төр, хувийн хэвшлийн болон салбар дундын хамтын ажиллагаа, иргэдийн оролцоог хангах зорилгоор улсын хэмжээнд Үндэсний зөвлөлийг ерөнхий сайд тэргүүлэн ажилладаг бол орон нутгийн зөвлөлийг аймгийн ИТХ-ын дарга Г.Хэрлэнчулуун ахлан ажиллаж байна.

Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн “Тогтоолд өөрчлөлт оруулж, журам батлах тухай” 189 дүгээр тогтоолоор ГЭБҮЗ-ийн бүрэлдэхүүн, ажиллах журам шинэчлэн батлагдсантай холбогдуулан Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн хуралдааны 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 03 дугаар тогтоолоор Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн бүрэлдэхүүн, ажиллах журмыг шинэчлэн баталжээ.

Орон нутгийн зөвлөл төрийн байгууллагуудын салбар хариуцсан дарга захирлуудаас бүрдсэн 20 гишүүнтэй.Хурлын эхэнд Орон нутаг хариуцсан зөвлөлийн дарга Г.Хэрлэнчулуун хуралд оролцогчдод хандан амаргүй цаг үед ажиллаж байгаа төрийн албан хаагчдад талархал илэрхийлж, цаашид батлагдсан төлөвлөгөөний дагуу олон нийтийн оролцоонд тулгуурлан гамшгийг бууруулахад дорвитой ажил хийхээ илэрхийллээ.

Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн хурлаар Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн 2021 оны үйл ажиллагааны төлөвлөгөө, Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн зөвлөмжийг хэлэлцэн баталлаа. Энэ оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд Гамшгийн удирдлага зохион байгуулалтыг сайжруулах, Гамшгаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийн үнэлгээ хийх, Гамшгийн эрсдэлийг бууруулах арга хэмжээг төлөвлөлтөд тусгах, Гамшгийн эрсдэлийг бууруулах арга хэмжээний зохион байгуулалт, чадавхыг бэхжүүлэх, Гамшгийн эрсдэлийг бууруулах үйл ажиллагааны хяналт, шинжилгээ, судалгааны зэрэг үндсэн таван чиглэлээр 16 ажил төлөвлөж, хэрэгжүүлж ажиллана.

Үүнчлэн орон нутгийн зөвлөлөөс “Коронавирусын эрсдэлийг бууруулах үйл ажиллагааг эрчимжүүлэх тухай” зөвлөмжийг удахгүй олон нийтэд хүргэх юм байна.

АЙМГИЙН ШУУРХАЙ ШТАБ