ХЭРЛЭН СУМАНД ДАХИН ГУРВАН ТОХИОЛДОЛ ШИНЭЭР БАТЛАГДЛАА /2021.04.22/

2021.04.22
Бид хан хэнтийнхэн Засаг дарга Үйл явдлын мэдээ
#ШУУРХАЙ_ШТАБЫН_МЭДЭЭЛЭЛ Аймгийн Засаг дарга, түүний удирдлагын зөвлөл, Цагдаагийн газар, Мэргэжлийн хяналтын газар, Онцгой байдлын газар, Эрүүл мэндийн газар, Шуурхай штабын багийн ахлагч нар оройн 21 цагаас хуралдаж, 25-ны ө...

#ШУУРХАЙ_ШТАБЫН_МЭДЭЭЛЭЛ

Аймгийн Засаг дарга, түүний удирдлагын зөвлөл, Цагдаагийн газар, Мэргэжлийн хяналтын газар, Онцгой байдлын газар, Эрүүл мэндийн газар, Шуурхай штабын багийн ахлагч нар оройн 21 цагаас хуралдаж, 25-ны өдрөөс хэрэгжүүлэх арга хэмжээндээ МУ-ын Засгийн газар, Улсын онцгой комиссын чиглэлийг тусгах талаар хэлэлцэж, өнөөдрийн хурлаа хойшлуулж, Хэрлэн суманд үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан цаашдын төлөвлөлтөө өөрчлөн төлөвлөхөөр боллоо.

Өчигдөр Шуурхай хариу арга хэмжээний бүлгээс 146 сорьцыг аймгийн Молекул биологийн лабораторид шинжилхэд өнөөдөр өглөө нэг хариу эерэг хариу гарч, батлагдсан тохиолдол 53 болсныг бид өмнө нь мэдээлсэн. Үүнтэй холбогдуулан ойрын болон дам хавьтлуудыг яаралтай тодорхойлж, нарийвчилсан /PCR/ шинжилгээ авах ажлыг өнөөдөр зохион байгууллаа.

Штабын Тандалтын багаас гаргасан судалгааны үндсэн дээр өнөөдөр 48 хүнээс шинжилгээ авахад /21:20 цагт/ шинээр гурван тохиолдол эерэг гарч, батлагдлаа. Ингэснээр аймгийн хэмжээнд нийт батлагдсан тохиолдол 56 боллоо гэсэн үг.

Коронавирусын халдвар авсан гурван хүн өнөөдөр өглөө батлагдсан тохиолдлын ойрын хавьтал, гэр бүлийн гишүүд болохыг эх сурвалж мэдээллээ. Шуурхай хариу арга хэмжээний бүлгээс сорьц цуглуулах ажил үргэлжилж байна.

Хэрлэн сумын эрсдэл “маш өндөр” түвшинд байгаа үед иргэдийг гэрээсээ гарахгүй байхыг Шуурхай штабаас анхааруулж байна.