"99 ХУДАЛДААНЫ ТӨВ" -с АЙМГИЙН ОНЦГОЙ КОМИССОД 7 САЯ ТӨГРӨГИЙН ҮНЭ БҮХИЙ ХЭРЭГЦЭЭТ БАРАА, ШААРДЛАГАТАЙ ХҮНСЭЭР ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЭХЭЭР БОЛЛОО

2021.04.22
Бид хан хэнтийнхэн Засаг дарга Үйл явдлын мэдээ
Хатуу хөл хорио тогтоож, цар тахлын халдварыг хумих, өвчлөлтэй тэмцэж буй энэ цагт нийгмийн хариуцлагаа ухамсарласан ААН, байгууллагууд, төрийн байгууллагын төлөөллүүд, халуун сэтгэлтэй ард иргэдээс нийгмийн эрүүл мэндийн төлөө...

Хатуу хөл хорио тогтоож, цар тахлын халдварыг хумих, өвчлөлтэй тэмцэж буй энэ цагт нийгмийн хариуцлагаа ухамсарласан ААН, байгууллагууд, төрийн байгууллагын төлөөллүүд, халуун сэтгэлтэй ард иргэдээс нийгмийн эрүүл мэндийн төлөө хандив тусламж ирүүлсээр байна.

Өнөөдөр /2021.04.22/ 99 худалдааны төвөөс Аймгийн онцгой комиссод 7 сая төгрөгийн бараа бүтээгдэхүүн, хүнс авах эрхийг олгож буйгаа мэдэгдлээ.

Өөрөөр хэлбэл ковидын халдварын эсрэг тэмцэж буй

Эрүүл мэндийн газар 1сая

Онцгой байдлын газар 1сая

Мэргэжлийн хяналтын газар 1сая

Цагдаагийн газар 1сая

Хэрлэн сумын Шуурхай штабт 1сая

Аймгийн Онцгой комиссод 2 сая төгрөгийн эрх олголоо.

Тус төвд хамгаалах хувцас хэрэгсэл, нэг удаагийн ариутгалын бээлий , эмнэлгийн хэрэгцээт барааны зүйлс, тусгаарлах байранд хэрэглэгдэх багц гэх мэт хэрэгцээт зүйлс цөм байгааг мэдэгдэж, Хан Хэнтийчүүддээ #ногоон_бүс болохын төлөө хамтдаа хичээж, цар тахлыг сэтгэл зүтгэл нэгтэйгээр хамтдаа даван туулахыг хүслээ.

Цар тахлын халдвар аймаг, орон нутагт бүртгэгдсэн хүнд хэцүү цаг үед дэмжлэг үзүүлсэн танай байгууллагад Хан Хэнтийчүүдийнхээ нэрийн өмнөөс халуун талархал илэрхийлье.

АЙМГИЙН ОНЦГОЙ КОМИСС