КОРОНАВИРУСЫН ХАЛДВАРЫГ ХУМИХ, ТАРХАЛТЫГ ЗОГСООХ ЗОРИЛГООР 123 АЖИЛТАН ТУСГААРЛАСАН ОРЧИНД 100 ГАРУЙ ЦАГ АЖИЛЛАЖ БАЙНА

2021.04.21
Бид хан хэнтийнхэн Засаг дарга Үйл явдлын мэдээ
Өнөөдөр аймгийн Засаг дарга 20:00 цагт коронавирусын нөхцөл байдлын мэдээг танилцуулсан. Түүний мэдээллийг тоймолбол, Хэнтий аймгийн Хэрлэн, Дэлгэрхаан суманд 4-р сарын 11-ний өдрөөс хойш хатуу хөл хорио тогтоосон. Тогтоосон хуг...

Өнөөдөр аймгийн Засаг дарга 20:00 цагт коронавирусын нөхцөл байдлын мэдээг танилцуулсан. Түүний мэдээллийг тоймолбол, Хэнтий аймгийн Хэрлэн, Дэлгэрхаан суманд 4-р сарын 11-ний өдрөөс хойш хатуу хөл хорио тогтоосон. Тогтоосон хугацаанаас хойш шинээр 35 тохиолдол бүртгэгдэж, аймгийн хэмжээнд батлагдсан тохиолдол 52 бүртгэгдлээ. 4-р сарын 11-ний өдрөөс хойш ойрын хавьтал 144, дам хавьтал болсон 276 иргэнийг тандалт судалгааны баг тогтоож, бүх хүмүүсээ гэрийн тусгаарлалтад авч, нарийвчилсан /PCR/ шинжилгээ авсан.

Өчигдрөөс эхлэн эдгээр хүмүүсээс эмнэл зүйн шинж тэмдгээс шалтгаалан 3, 6 дахь хоногт нь давтан шинжилгээнд хамруулж эхэллээ.Өчигдөр 129 хүнээс шинжилгээ авахад бүгд сөрөг гарсан. Үүнээс 95 нь давтан шинжилгээ байсан. Өнөөдөр 165 хүнээс Шуурхай хариу арга хэмжээний 3 бүлэг сорьц цуглуулах ажлыг зохион байгуулж байна. Үүнээс 62 нь давтан шинжилгээ. Хариу маргааш өглөө гарна.

Бид дөрөвдүгээр сарын 24-нийг дуустал 420 хүнийхээ давтан шинжилгээг авах төлөвлөгөөтэй ажиллаж байна Хэрвээ бид хатуу хөл хорио тогтоогоогүй бол өнөөдөр 52 биш, түүнээс хэд дахин олон батлагдсан тохиолдлуудтай, тандалт судалгаа хийхэд бэрхшээлтэй, халдвараа хумьж чадахгүй нөхцөл үүсэх байлаа.

Цаашдаа батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтлаас халдвар гарч болзошгүй. Гэхдээ бид ойрын болон дам хавьтлуудыг тусгаарласан учраас халдвар тархахгүй гэж үзэж байна.

Төрийн албан хаагчдын дунд халдварын ойрын болон дам хавьтлууд бүртгэгдэж эхэлсэнтэй холбогдуулан Шуурхай штабын баг бүлгүүд тусгаарлагдан /вакуум хэлбэрээр/ халдварыг хумих, тархалтыг зогсоох зорилгоор ажиллаж байна.

Онцолбол, Аймгийн Засаг дарга Ц.Идэрбат, Эрүүл мэндийн газрын дарга Л.Мэндбаяр, Онцгой байдлын газрын дарга Ж.Эрдэнэбат, Хэвлэл мэдээллийн албаны ажилтнууд, аймгийн ЗДТГ-ын байранд тусгаарласан орчинд /вакуум/ 112 цаг тасралтгүй ажиллаж штабыг удирдлага зохион байгуулалтаар ханган, нөхцөл байдлын талаар иргэд олон нийтэд мэдээлэл хүргэн ажиллаж байна.

Мөн Шинэ Өндөрхаан хороолол дахь Хэрлэн нэгдүгээр сургуулийн хичээлийн байранд Ажиллагаа зохицуулалтын баг, Төлөвлөлтийн баг, Эрдэлийн үнэлгээний баг, Мэдээллийн технологи, харилцаа холбооны баг, Нөөц хангалтын баг, Санхүүгийн баг, Захиргаа, өргөдөл, гомдлын багийн 23 албан хаагч мөн хугацаанд Штабын үйл ажиллагааны түр журамд заагдсан ажил үүргээ гүйцэтгэж байна.

Харин сүүлийн 136 цагийн хугацаанд Тагнуулын хэлтсийн дарга Н.Алтангэрэлээр ахлуулсан Тандалт судалгааны багийн 6 гишүүн Политехникийн коллежид тусгаарлагдан ажиллаж, ковидын халдвар авсан иргэдийн ойрын болон дам судалгааг тогтоож, Үйл явдлын тархалт, өрнөл, эрсдэлийг тогтоох, салбарын эмнэлгийн болон нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, нөөцийн мэдээ, мэдээлэл, олон нийтийн хандлага, хэвлэл мэдээлэл, нийгэм эдийн засгийн байдал зэрэг нөхцөл байдлын тандалт хийж, санал дүгнэлт гаргах чиглэлээр ажиллаж байна.

Харин Шуурхай штабын татан авалтын баг, Хяналт шинжилгээ, үнэлгээний баг зайнаас ажиллаж байгаа бол Нэгдсэн эмнэлгийн 98 ажилтан мөн тусгаарлагдаж үйл ажиллагаагаа явуулж байна. Үүнчлэн сумдын онцгой комиссын бүрэлдэхүүн, мэргэжлийн таван байгууллагын 705 ажилтан бэлэн байдалд ажиллаж байна.

Өнөөдөр Штабын бүрэлдэхүүнд аймгийн Засаг дарга аймгийн Эрсдэлийн үнэлгээг тогтоон, энэ сарын 25-ны өдрөөс эхлэн Ковидын нөхцөл байдалтай холбогдуулан хариу арга хэмжээний хувилбарт төлөвлөгөө гаргах, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээг төлөвлөхийг даалгалаа.

АЙМГИЙН ШУУРХАЙ ШТАБ