ӨНДӨРХААН НИСЭХ БУУДЛЫН ХАМТ ОЛНООС АЙМГИЙН ОНЦГОЙ КОМИССОД 600 МЯНГАН ТӨГРӨГИЙН ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЛЭЭ

2021.04.21
Бид хан хэнтийнхэн Үйл явдлын мэдээ
Б.Цэрэндондов даргатай Өндөрхаан нисэх буудлын хамт олноос аймгийн Онцгой комиссод 500 мянган төгрөгийн шатахуун, 100 мянган төгрөгийн дэмжлэг үзүүлж, Хан Хэнтийчүүдээ /Ковид-19/ халдварт цар тахлаас хамгаалан ажиллаж байгаа ни...

Б.Цэрэндондов даргатай Өндөрхаан нисэх буудлын хамт олноос аймгийн Онцгой комиссод 500 мянган төгрөгийн шатахуун, 100 мянган төгрөгийн дэмжлэг үзүүлж, Хан Хэнтийчүүдээ /Ковид-19/ халдварт цар тахлаас хамгаалан ажиллаж байгаа нийт төрийн албан хаагчдад амжилт хүсэж, цар тахлыг хамтдаа даван туулахыг уриаллаа.

Өндөрхаан Нисэх буудлын дарга Б.Цэрэндондов Шуурхай штабын Ажиллагаа зохицуулалтын багт тусгаарлагдсан /вакуум/ орчинд тасралтгүй 100 гаруй цаг ажиллаж байна.

Шуурхай штабын ажиллагааны зохицуулалтын баг нь Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ, халдварын сэргийлэлтийн чиглэлээр нөөц судалгаа гаргаж, Тусгаарлан ажиглах байранд ажиллаж буй резидент эмч нарыг эмнэлгийн тусламж үйлчилгээний чиглэлээр мэргэжил арга зүйгээр хангах, тусгаарлагдсан архаг хууч өвчтэй, эмнэлгийн тусламж, үйлчилгээ нэн шаардлагатай хүмүүсийн судалгааг гаргах, шаардлагатай иргэнд эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх ажлыг зохицуулах, халдварын тандалт, вакцинжуулалтын цэгүүдийн үйл ажиллагаа, вакцины мэдээллийг тайлангийн хэсэгт хүргүүлэн ажиллах чиг үүргийг хэрэгжүүлж байна.

Цар тахлын халдвар аймаг, орон нутагт бүртгэгдсэн хүнд хэцүү цаг үед дэмжлэг үзүүлсэн танай байгууллагад Хан Хэнтийчүүдийнхээ нэрийн өмнөөс халуун талархал илэрхийлье.

АЙМГИЙН ОНЦГОЙ КОМИС