БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ГАЗРААС АЙМГИЙН ОНЦГОЙ КОМИССОД НЭГ САЯ ТӨГРӨГИЙН ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЛЭЭ

2021.04.21
Бид хан хэнтийнхэн Засаг дарга Үйл явдлын мэдээ
#ХАРИУЦЛАГАА_ӨНДӨРЖҮҮЛЖ_ХАМТДАА_ДАВАН_ТУУЛЪЯ Б.Дархантөр даргатай Байгаль орчин, аялал жуулчлалын газрын хамт олноос аймгийн Онцгой комиссод нэг сая төгрөгийн хандив үзүүлж, 24 цагаар ажиллаж байгаа мэргэжлийнбайгууллагууд, тө...

#ХАРИУЦЛАГАА_ӨНДӨРЖҮҮЛЖ_ХАМТДАА_ДАВАН_ТУУЛЪЯ

Б.Дархантөр даргатай Байгаль орчин, аялал жуулчлалын газрын хамт олноос аймгийн Онцгой комиссод нэг сая төгрөгийн хандив үзүүлж, 24 цагаар ажиллаж байгаа мэргэжлийнбайгууллагууд, төрийн албан хаагчдадаа талархал илэрхийлж, Хан Хэнтийчүүддээ цар тахлыг хамтдаа даван туулахыг уриаллаа.

Тус газрын дарга Б.Дархантөр Хэрлэн нэгдүгээр сургуулийн байранд Сумд хариуцсан багийн ахлагчаар тусгаарлагдсан /вакуум/ орчинд тасралтгүй 108 цаг ажиллаж байна.Сумд хариуцсан баг нь сумдын онцгой комиссыг шаардлагатай мэдээлэл, удирдлага зохион байгуулалтаар хангаж, Улс, аймгийн онцгой комиссын шийдвэрийг сумын шуурхай штаб хэрэгжүүлэх, арга зүйн дэмжлэг үзүүлэх, хяналт тавих чиглэлээр ажиллаж байна.

Цар тахлын халдвар аймаг, орон нутагт бүртгэгдсэн хүнд хэцүү цаг үед дэмжлэг үзүүлсэн инженерүүддээ Хан Хэнтийчүүдийнхээ нэрийн өмнөөс талархал илэрхийлье.

АЙМГИЙН ОНЦГОЙ КОМИСС