СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН УРИЛГА

2021.04.21
Бид хан хэнтийнхэн Бүтээн байгуулалт Засаг дарга Үйл явдлын мэдээ
Хэнтий аймгийн Хэрлэн сумын 3, 4, 5-р багийн гэр хорооллын айл өрхийг #инженерийн_шугам_сүлжээнд_холбох ажлын #зураг_төсөл_боловсруулах гүйцэтгэгчийг сонгон шалгаруулна. Тус ажлыг гүйцэтгэх хүсэлтэй оролцогч дараах материалыг...

Хэнтий аймгийн Хэрлэн сумын 3, 4, 5-р багийн гэр хорооллын айл өрхийг #инженерийн_шугам_сүлжээнд_холбох ажлын #зураг_төсөл_боловсруулах гүйцэтгэгчийг сонгон шалгаруулна.

Тус ажлыг гүйцэтгэх хүсэлтэй оролцогч дараах материалыг бүрдүүлэн 2021.04.29-ний өдрийн дотор Хэнтий аймгийн Засаг даргын Тамгын газрын, Хөрөнгө оруулалт хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн мэргэжилтэн С.Лхагвачулууны chuka6884@gmail.com хаягаар ирүүлнэ үү.

Бүрдүүлэх материал:

1. Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар (нотариатаар батлуулсан)

2. Тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хуулбар (нотариатаар батлуулсан)

3. Байгууллагын танилцуулга

4. Инженер техникийн ажилтны тодорхойлолт (нотариатаар батлуулсан дипломын хуулбар, зэргийн гэрчилгээний хуулбар)

5. Аудитаар хянагдсан сүүлийн 2 жилийн санхүүгийн тайлан

6. Сүүлийн 1 жилийн татварын тайлан

7. Сүүлийн 1 жилийн нийгмийн даатгалын тайлан

8. Гүйцэтгэсэн ажлын жагсаалт (зураг төслийн ажил гүйцэтгэсэн гэрээ, магадлалаар хянагдсан дүгнэлтийн хуулбарын хамт)

9. Зургийн даалгаварын дагуу гүйцэтгэх технологийн шийдэл, ажлын дарааллыг багтаасан танилцуулга

10. Үнийн санал

Жич: Төлбөрийн нөхцөл: 2022 оны “Улсын төсвийн тухай” хуулид ажлын хөрөнгийг тусгуулж, шалгарсан шугам сүлжээний угсралтын ажил гүйцэтгэх гүйцэтгэгчийн санхүүжилтээс олгоно.

Хавсралт: Зургийн даалгавар- 6 хуудасХолбоо барих утас: 93060225

ХЭНТИЙ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР