ХҮНСНИЙ ХОМСТОЛД ОРСОН 400 ӨРХӨД НЭГ УДААГИЙН ХҮНСНИЙ ТУСЛАМЖ ҮЗҮҮЛЭХЭЭР БОЛЖЭЭ

2021.04.21
Бид хан хэнтийнхэн Засаг дарга Үйл явдлын мэдээ
#ИРГЭДИЙН_САНАЛ_ХҮСЭЛТИЙГ_ШИЙДВЭРЛЭЛЭЭ Гамшгаас хамгаалах бүх нийтийн байдлын зэрэгт шилжсэн, хатуу хөл хорио тогтоосон энэ цагт аймгийн Улаан загалмайн хорооноос ковидын халдварын тохиолдол бүртгэгдсэн Хэрлэн, Бор-Өндөр, Дэл...

#ИРГЭДИЙН_САНАЛ_ХҮСЭЛТИЙГ_ШИЙДВЭРЛЭЛЭЭ

Гамшгаас хамгаалах бүх нийтийн байдлын зэрэгт шилжсэн, хатуу хөл хорио тогтоосон энэ цагт аймгийн Улаан загалмайн хорооноос ковидын халдварын тохиолдол бүртгэгдсэн Хэрлэн, Бор-Өндөр, Дэлгэрхаан Цэнхэрмандал сумын зорилтот бүлгийн 400 өрхөд нэг удаагийн хүнсний тусламжийг удахгүй олгох юм байна.

Хүмүүнлэгийн тусламжийн хүрээнд 22,8 сая төгрөгийн үнэ бүхий өргөн хэрэглээний хүнсний 8 нэр төрлийн 400 багцыг дээрх сумдад олгох ажлын хэсэг аймгийн Онцгой комиссын даргын захирамжаар байгуулагдаж, дээрх сумдаас судалгаа аван нягталж, шалгуур хангасан өрхүүдэд хүнс хүргэнэ.

Хүнсний хомстолд орсон орлогогүй өрх, хүнсний талон авдаггүй зорилтот бүлгийн өрх, 16 хүртэлх насны 3 ба түүнээс хүүхэдтэй өрх толгойлсон эцэг, эх, Хөгжлийн бэрхшээлтэй иргэнтэй айл өрх, 16 хүртэлх насны 5-аас дээш хүүхэдтэй өрхөд хүнсний нэг удаагийн тусламж олгох шалгуурыг тавьжээ.

Судалгааг мэргэжлийн байгууллага гаргаж байгаа учраас иргэдийг тайван байхыг аймгийн Улаан Загалмайн хорооноос хүсэж байна.

ХЭНТИЙ АЙМГИЙН ЗДТГ