“ОЧ МАНЛАЙ” ХХК, “АЛТАН ОД ГЭРЭЛ” ХХК ХӨЛ ХОРИОНЫ ҮЕД ТҮРЭЭСЛЭГЧДЭЭСЭЭ ТӨЛБӨР АВАХГҮЙ

2021.04.21
Бид хан хэнтийнхэн Засаг дарга Үйл явдлын мэдээ
Өнөөдөр “Оч манлай” ХХК-ийн захирал Д.Батболд “Оч” төвийн 21 түрээслэгч, “Алтан Од Гэрэл” ХХК-ийн захирал У.Одхүү “Өгөөж” төвийн “Болор зоог” цайны газрын түрээсийн төлбөрийг Чингис хотод тэг зогсолт хийсэн хатуу хөл хорионы чөл...

Өнөөдөр “Оч манлай” ХХК-ийн захирал Д.Батболд “Оч” төвийн 21 түрээслэгч, “Алтан Од Гэрэл” ХХК-ийн захирал У.Одхүү “Өгөөж” төвийн “Болор зоог” цайны газрын түрээсийн төлбөрийг Чингис хотод тэг зогсолт хийсэн хатуу хөл хорионы чөлөөлөхөөр болсныг Засаг даргын орлогч Ц.Чогсомжав дөнгөж сая мэдэгдлээ.

Өмнө нь Т.Доной захиралтай “Эвт” худалдааны төв хөл хорионы үед 300 түрээслэгчийнхээ түрээсийн төлбөрийг чөлөөлөхөөр болсныг бид мэдээлсэн.Мэдээллийг тодруулбал, аймгийн Засаг дарга иргэдээс ирсэн асуулт саналын дагуу орлогч Ц.Чогсомжавд ААН, худалдааны төвүүдийн эзэдтэй холбогдож, түрээсийн хөнгөлөлт, чөлөөлөлтийг судалж шийдвэрлэхийг үүрэг болгоод байсан юм.

Ковидын өвчлөлгүй Хан Хэнтий аймаг болохын төлөө ард түмнийхээ дуу хоолойг сонсож, төр засгийн шийдвэрийг хүндэтгэн, хамтран ажиллаж байгаа танд, танай хамт олонд Хан Хэнтийчүүдийнхээ өмнөөс болон хувиасаа гүнээ талархал илэрхийлье.

АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Ц.ИДЭРБАТ, ХЭНТИЙ АЙМГИЙН ОНЦГОЙ КОМИСС