ӨЧИГДӨР 129 СОРЬЦЫГ НАРИЙВЧИЛСАН /PCR/ ШИНЖИЛГЭЭГЭЭР ШИНЖИЛХЭД БҮГД СӨРӨГ ГАРЧЭЭ

2021.04.21
Бид хан хэнтийнхэн Засаг дарга Үйл явдлын мэдээ
Шуурхай штабын ээлжит хурлаар штабын баг бүрэлдэхүүний 24 цагийн тайлан мэдээг хүргэж байна. Үүнчлэн өглөө бүр Эрүүл мэндийн газар, Нэгдсэн эмнэлэг, Мэргэжлийн хяналтын газар, Зооноз өвчин судлалын төв, Хэрлэн сумын Шуурхай шта...

Шуурхай штабын ээлжит хурлаар штабын баг бүрэлдэхүүний 24 цагийн тайлан мэдээг хүргэж байна. Үүнчлэн өглөө бүр Эрүүл мэндийн газар, Нэгдсэн эмнэлэг, Мэргэжлийн хяналтын газар, Зооноз өвчин судлалын төв, Хэрлэн сумын Шуурхай штаб, Тандалт судалгааны багийн ажил, санал дүгнэлтийг хэлэлцдэг.

Өчигдөр Аймгийн Нэгдсэн эмнэлгийн Молекул биологийн лабораторид нийт 129 PCR шинжилгээ хийхэд халдварын тохиолдол бүртгэгдээгүй байна. Ойрын болон дам хавьтлуудаас Шуурхай хариу арга хэмжээний дөрвөн бүлгээс шинжилгээ авах, давтан шинжилгээ авах ажил үргэлжилж байна.

Хэдийгээр халдварын тохиолдол шинжилгээгээр бүртгэгдээгүй ч гэсэн халдвар тархахгүй, цаашид нэмэгдэхгүй гэсэн үг биш гэж мэргэжлийн байгууллагууд үзэж байна. Хэрлэн сум Ковидын маш өндөр эрсдэлтэй бүс.Тиймээс ард иргэдийг сонор сэрэмжээ алдалгүй, ариун цэврээ сахиж, гэртээ байхыг Шуурхай штабаас анхааруулж байна.

АЙМГИЙН ШУУРХАЙ ШТАБ