ШУУРХАЙ ШТАБААС МЭДЭЭЛЖ БАЙНА /2021.04.20/ ХЭРЛЭН СУМАНД ШИНЭЭР ХОЁР ТОХИОЛДОЛ ШИНЭЭР НЭМЖ БАТЛАГДЛАА

2021.04.20
Бид хан хэнтийнхэн Засаг дарга Үйл явдлын мэдээ
Шуурхай штабын ээлжит хурлаар хэд хэдэн асуудал хэлэлцэгдлээ. Өчигдөр цуглуулсан Хэрлэнбаян-Улаан-2, Дэлгэрхаан-3, Мөрөн-3, Хэрлэн-227 нийт 235 сорьцоос аймгийн Нэгдсэн эмнэлгийн молекул лабораторид шинжилгээ хийхэд хоёр хариу ...

Шуурхай штабын ээлжит хурлаар хэд хэдэн асуудал хэлэлцэгдлээ. Өчигдөр цуглуулсан Хэрлэнбаян-Улаан-2, Дэлгэрхаан-3, Мөрөн-3, Хэрлэн-227 нийт 235 сорьцоос аймгийн Нэгдсэн эмнэлгийн молекул лабораторид шинжилгээ хийхэд хоёр хариу эерэг гарч батлагдлаа.

Хэрлэн сумын батлагдсан тохиолдлын ойрын хавьтал буюу гэр бүлийн гишүүнээс 2 тохиолдол ийнхүү нэмэгдэж, аймгийн хэмжээнд батлагдсан тохиолдол 52 боллоо.Хэрлэн сумын гэрийн тусгаарлалтад байгаа 331 иргэнд эрүүл мэндийн байгууллага, аймгийн Цагдаагийн газар хяналт тавин ажиллаж байна. Бор-Өндөр суманд гэрийн ажиглалтад 188, Хэрлэнбаян-Улаан тосгонд гэрийн ажиглалтад 8, гэрийн тусгаарлалтад 153, тусгаарлах байранд 3 иргэнд хяналт тавин ажиллаж байна.

Чингис хотод худалдаа үйлчилгээ болон түгээлтийн чиглэлээр нийт 84 ажилтан албан хаагч шинжилгээнд хамрагдсан. Үүнээс эмийн сангийн 7 ажилтан, дэлгүүр, хүнсний үйлдвэрлэлийн 77 ажилтнаас түргэвчилсэн шинжилгээ авчээ.

Өчигдөр батлагдсан 4 иргэнийг халдвартын эмнэлэгт шилжүүлж, ойрын хавьтал 38, дам хавьтал 37 иргэний асуумж судалгааг авч хавьтал маршрутыг тогтоосон. Тандалтын багаас Хэрлэн суманд 4 дүгээр сарын 10-ны өдөр батлагдсан иргэн “x”, 4 дүгээр сарын 13-ны өдөр батлагдсан иргэн “x” нарын ойрын хавьтал 201, дам хавьтал 299 иргэн тогтоогдоод байна.

ЗӨСТөв голомтын халдваргүйтгэлд 5 Объектын 250 мкв, урьдчилан сэргийлэх халдваргүйтгэлд 1 Обектын 270 мкв талбайг ариутгасан. Батлагдсан тохиолдлын маршрутын ариутгалд 6 аж ахуй нэгж, 1 албан байгууллагын 1450 м.кв талбайд эцсийн халдваргүйжүүлэлт хийснийг Шуурхай штабын Ажиллагааны зохицуулалтын багаас мэдээллээ.

Штабын хурлаар аймгийн Засаг дарга нийтийн зам талбайгаар зорчих хөдөлгөөн, нисдэг камерын хяналт, гэрийн тусгаарлалтад орсон иргэдийн хяналт, гэр хорооллын хөдөлгөөнд хяналт шалгалтаа сайжруулахыг холбогдох албан тушаалтнуудад анхаарууллаа.Ард иргэдийг халдвар хамгааллын дэглэмээ сахин, гэрээсээ гарахгүй байхыг Шуурхай штабаас анхааруулж байна.

АЙМГИЙН ШУУРХАЙ ШТАБ