ХЭРЭГЛЭГЧИД ДУЛААНЫ ТӨЛБӨРӨӨ ТӨЛБӨЛ 5-Р САРЫН 15-НЫ ӨДРИЙГ ДУУСТАЛ ДУЛААНААР ХАНГАНА

2021.04.19
Бид хан хэнтийнхэн Засаг дарга Үйл явдлын мэдээ
Жил бүрийн тавдугаар сарын нэгэнд төсөвт байгууллага болон нийтийн орон сууны хэрэглэгчийн дулаан хангамжийг зогсоодог. Хатуу хөл хорио тогтоосон, сургууль, цэцэрлэг орохгүй байгаа үед дулаан хангамжийг 5 дугаар сарын 15-ны өдри...

Жил бүрийн тавдугаар сарын нэгэнд төсөвт байгууллага болон нийтийн орон сууны хэрэглэгчийн дулаан хангамжийг зогсоодог. Хатуу хөл хорио тогтоосон, сургууль, цэцэрлэг орохгүй байгаа үед дулаан хангамжийг 5 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл хойшлуулж сунгах хүсэлт, асуултыг иргэдээс аймгийн Засаг даргад тавьсан.

Энэ талаар аймгийн удирдлагууд Чингис хотод үйл ажиллагаа эрхэлдэг дулаан хангамжийн байгууллагын эзэдтэй уулзахад зөвшөөрсөн. Гагцхүү Засгийн газраас тавдугаар сарын нэгнийг хүртэл дулааны төлбөрийг шийдвэрлэсэн. Тиймээс 15 хоногийн хугацаанд хэрэглэгчид дулааны төлбөрөө төлөх шаардлагатай гэлээ. Хэрлэн сумаас хэрэглэгчдээс судалгаа авч эхэлсэн. Хэрвээ иргэд татгалзахгүй бол 5-р сарын 15-ныг хүртэл дулаанаар хангах, цаашдаа 10 дугаар сарын нэгнийг хүлээлгүйгээр 9-р сарын 15-наас эхлэн дулаанаар хангах боломжтой гэж аймгийн удирдлагууд үзэж байна.

ХЭНТИЙ АЙМГИЙН ЗДТГ