"ЭВТ" ХУДАЛДААНЫ ТӨВ ХАТУУ ХӨЛ ХОРИО ТОГТООСОН ҮЕД ТҮРЭЭСИЙН ТӨЛБӨР АВАХГҮЙ БАЙХААР ШИЙДВЭРЛЭЖЭЭ

2021.04.19
Бид хан хэнтийнхэн Засаг дарга Үйл явдлын мэдээ
#ИРГЭДИЙН_САНАЛ_ХҮСЭЛТИЙГ_ШИЙДВЭРЛЭЛЭЭ Өчигдөр аймгийн Засаг дарга иргэдээс асуулт авч, оройн 21:00 цагаас мэдээлэл хийсэн. Мөн үеэр иргэдээс Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдалд шилжсэн, хатуу хөл хорио тогтоосон үед ...

#ИРГЭДИЙН_САНАЛ_ХҮСЭЛТИЙГ_ШИЙДВЭРЛЭЛЭЭ

Өчигдөр аймгийн Засаг дарга иргэдээс асуулт авч, оройн 21:00 цагаас мэдээлэл хийсэн. Мөн үеэр иргэдээс Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдалд шилжсэн, хатуу хөл хорио тогтоосон үед түрээслэгчид түрээсээ төлөхийг шаардаж байна. Түрээсээ хөнгөлөх чөлөөлөх боломж бий эсэхийг аймгийн Засаг даргаас тодруулсан. Тэрбээр үүнтэй холбогдуулан аймгийн Засаг даргын орлогч Ц.Чогсомжавд ААН, худалдааны төвүүдийн эзэдтэй холбогдож, түрээсийн хөнгөлөлт, чөлөөлөлтийг судалж шийдвэрлэхийг даалгасан.

Одоогийн байдлаар хөл хорионы хугацаанд “Эвт” худалдааны төв нийгмийн хариуцлагынхаа хүрээнд түрээслэгчээсээ түрээсийн төлбөр авахгүй байхаар шийдвэрлэжээ. Бусад ААН, байгууллагуудаас судалгаа авах ажил үргэлжилж байна. Удахгүй нэгдсэн мэдээллийг хүргэх болно.