“АЖЛЫН БАЙРЫГ ДЭМЖИХ 3 ХУВИЙН ХҮҮТЭЙ ЗЭЭЛ”-ИЙН ХҮСЭЛТЭЭ ӨГСӨН ХЭНТИЙ АЙМГИЙН 13 СУМЫН 77 ААН-ЫН 7,2 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ЗЭЭЛ УДАХГҮЙ ОЛГОГДОНО

2021.04.19
Бид хан хэнтийнхэн Засаг дарга Үйл явдлын мэдээ
#ИРГЭДИЙН_САНАЛ_ХҮСЭЛТИЙГ_ШИЙДВЭРЛЭЛЭЭ Аймгийн Засаг дарга өчигдөр ард иргэдээс нээлттэй асуулт авч оройн 21.00 цагаас мэдээлэл хүргэсэн. Хатуу хөл хорионд шилжсэн үеийн нөхцөл байдал, Шуурхай штабын ажилтай холбогдуулан Засаг...

#ИРГЭДИЙН_САНАЛ_ХҮСЭЛТИЙГ_ШИЙДВЭРЛЭЛЭЭ

Аймгийн Засаг дарга өчигдөр ард иргэдээс нээлттэй асуулт авч оройн 21.00 цагаас мэдээлэл хүргэсэн. Хатуу хөл хорионд шилжсэн үеийн нөхцөл байдал, Шуурхай штабын ажилтай холбогдуулан Засаг даргад давхардсан тоогоор нийтдээ 1029 асуулт ирсэн бөгөөд давхардлыг нь нэгтгэж тэрбээр 54 асуултад хариулж, нэмэлт мэдээлэл хүргэх, иргэдийн хүсэлттэй холбоотой шийдвэр гаргахаа илэрхийлсэн. Тэгвэл өнөөдөр аймгийн Засаг даргын удирдлагын зөвлөл, Шуурхай штабын хурлаар хэд хэдэн асуудлыг шийдвэрлэлээ.

Нэн тэргүүнд МУ-ын Засгийн газраас "Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө"-нд тусгагдсан "Ажлын байрыг дэмжих 3 хувийн хүүтэй зээл”-ийн хүсэлтээ илэрхийлсэн Хэнтий аймгийн 13 сумын нийт 77 иргэн, ААН-ын 7,2 тэрбум төгрөгийн зээлийн хүсэлтийг арилжааны банкуудын зээлийн хорооны хурлаар орж хянагдан олгогдохоор хүлээгдэж байгаа юм.

Чингис хотод хатуу хөл хорио тогтоосон учраас банкны үйл ажиллагаа зогсож тус зээлийг иргэд ААН-д олгох нь хойшлогдоод байсантай холбогдуулан өчигдөр иргэдээс ирсэн саналыг үндэслэж аймгийн Засаг даргаас өгсөн үүргийн дагуу өнөөдөр аймгийн ЗДТГ-ын дарга Ж.Ганбаатар Монгол банк, Хас банк, Хаан банк, Төрийн банк, Улсын бүртгэлийн хэлтсийн удирдлагуудтай цахимаар хуралдаж, зөвшилцөлд хүрч, иргэд, ААН-д зээл олгох ажлыг ойрын өдрүүдэд шуурхай зохион байгуулахаар боллоо.

Иймд зээл олгох шийдвэр нь гарсан иргэд ААН байгууллагуудад тухайн харилцагч банкуудаас мэдээлэл өгөх хүртэл хүлээцтэй байхыг хүсье.

ХЭНТИЙ АЙМГИЙН ЗДТГ