СУМДЫН ЗАСАГ ДАРГА НАРТ 4 ЧИГЛЭЛЭЭР ДАРААХ ҮҮРЭГ ДААЛГАВАР ХҮРГЭГДЛЭЭ

2021.04.18
Бид хан хэнтийнхэн Засаг дарга Үйл явдлын мэдээ
Аймгийн Засаг дарга Ц.Идэрбат болон Шуурхай штабын бүрэлдэхүүн сумдын удидлагуудтай хуралдсан талаар өнөөдөр бид өмнө нь мэдээлсэн. Тэгвэл тус хурлаар сумдын удирдлагуудад Коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлаас урьдчилан...

Аймгийн Засаг дарга Ц.Идэрбат болон Шуурхай штабын бүрэлдэхүүн сумдын удидлагуудтай хуралдсан талаар өнөөдөр бид өмнө нь мэдээлсэн. Тэгвэл тус хурлаар сумдын удирдлагуудад Коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, хариу хэмжээг шуурхай авч хэрэгжүүлэх зорилгоор хүргэсэн үүрэг чиглэл дараах байдлаар албажин хүрч байна. Үүнд:

1. УДИРДЛАГА ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН ЧИГЛЭЛЭЭР:

• Засгийн газар, Улс, аймгийн онцгой комиссын шийдвэрийг сумын хэмжээнд хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий шуурхай штабын ажиллах журмыг аймгийн Онцгой комиссын даргын 2021 оны 02 дугаар тушаалын дагуу шинэчлэн баталж ,бүтэц, бүрэлдэхүүнийг томилон ажиллуулах.

• Цар тахалтай холбоотой авч хэрэгжүүлж буй бүхий л арга хэмжээний хүрээнд хувь хүний нууцлалыг бүрэн хангаж ажиллах.

2. ЭРҮҮЛ МЭНДИЙН ЧИГЛЭЛЭЭР:

• Нэг удаагийн хувийн хамгаалах хэрэгслийн иж бүрдлийн нөөцийг бүрдүүлэх 100 иж бүрдэл

• Сорьц тээвэрлэх орчны нөөцийг бүрдүүлэх 100-аас доошгүй

• Эм, эмнэлгийн хэрэгслийн нөөцийг бүрдүүлж бэлэн байдлыг хангах

• Ковидын түргэвчилсэн оношлуурын нөөц бүрдүүлэх 100-аас доошгүй

• Нэг удаа 5-8 хүн хүлээн авч эмчлэх нөхцөлийг бүрдүүлсэн тусгаарлан эмчлэх байр ЭМТ-өөс өөр байрлалд бэлтгэж бэлэн байдлыг хангаж ажиллах.

• 5-8 хүнийг эмчлэх вирусын эм бэлтгэх.

3. ХЯНАЛТ ШАЛГАЛТЫН ЧИГЛЭЛЭЭР:

• Сум руу орох, гарах тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг бүрэн хяналтад авах.

• Чингис хот болон халдварын тохиолдол бүртгэгдсэн бүс нутгаас зорчин очиж байгаа иргэдийг (гэр бүлийн хамт) гэрийн тусгаарлалтын дэглэмд тавих хяналтыг сайжруулах

• Баталгаагүй замаар буюу зохих зөвшөөрөлгүй зорчих хөдөлгөөнд тавих хяналтыг чангатгах.

• Зохих зөвшөөрөлгүй ирсэн байж болзошгүй иргэдийн мэдээллийг авч хяналтад авах, хариуцлага зайлшгүй тооцох.

4. ТӨСВИЙН ТОДОТГОЛЫН ЧИГЛЭЛЭЭР:

• Төсвийн тодотголын төслийг боловсруулан сумын ИТХ-д яаралтай уламжлах.

• Цаг үеийн нөхцөл байдалтай уялдуулж сумын ИТХ-ыг хуралдуулах боломжийг бүрдүүлж төсвийн тодотголыг хэлэлцүүлэх

• Төсвийн тодотголоор дээрх нэн шаардлагатай эм, эмнэлгийн хэрэгсэл, халдваргүйжүүлэх уусмал,хамгаалах хувцас хэрэгсэл худалдаж авах шаардагдах зардлыг эхний ээлжинд тусгаж тодотгох.

Дээрх 4 чиглэлээр авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаарх илтгэх хуудсыг 4 сарын 23-ны дотор аймгийн шуурхай штабд аймгийн Онцгой комиссын даргын нэр дээр ирүүлэхийг мэдэгдье.

АЙМГИЙН ШУУРХАЙ ШТАБ