ШУУРХАЙ ШТАБЫН БҮРЭЛДЭХҮҮН ХАРЬЯА БАГУУДТАЙ ЦАХИМААР ХУРАЛДЛАА

2021.04.18
Бид хан хэнтийнхэн Засаг дарга Үйл явдлын мэдээ
Аймгийн Засаг дарга Ц.Идэрбат, ОБГ-ын дарга бөгөөд Шуурхай штабын дарга Ж.Эрдэнэбат, Эрүүл мэндийн газрын дарга Л.Мэндбаяр нар Шуурхай штабын баг бүрэлдэхүүнтэй цахимаар хуралдаж, баг тус бүрийн төлөвлөгөөг хэлэлцэв. Хэлэлцү...

Аймгийн Засаг дарга Ц.Идэрбат, ОБГ-ын дарга бөгөөд Шуурхай штабын дарга Ж.Эрдэнэбат, Эрүүл мэндийн газрын дарга Л.Мэндбаяр нар Шуурхай штабын баг бүрэлдэхүүнтэй цахимаар хуралдаж, баг тус бүрийн төлөвлөгөөг хэлэлцэв.

Хэлэлцүүлгээр аймгийн Онцгой комиссын хурлаар шинэчлэн баталсан Шуурхай штабын ажиллах түр журамд заагдсан чиг үүргийн дагуу тухайн төлөвлөгөө боловсруулагдсан эсэхийг хянан үзэж, багуудад холбогдох үүргийг өглөө.

Аймгийн Засаг даргын 2021.04.16-ны өдрийн 02 дугаартай тушаалаар Шуурхай штабыг 10 баг, 124 хүний бүрэлдэхүүнтэйгээр шинэчлэн байгуулсан билээ.Одоо тэд нийт сумдын Засаг дарга нартай цахимаар холбогдож, цар тахлын нөхцөл байдлын талаар мэдээлэл хүргэж, сумдаас хэрэгжүүлж буй арга хэмжээг хэлэлцэж байна.

Үүнчлэн аймгийн Хариу арга хэмжээний төлөвлөгөөнд санал авч, сумдын төлөвлөлтийн талаар санал солилцох аж. Коронавируст халдвар, цар тахалтай тэмцэх Хариу арга хэмжээний шинэчилсэн төлөвлөгөөг өнөөдрөөс эхлэн хэрэгжүүлж эхэлнэ.

АЙМГИЙН ШУУРХАЙ ШТАБ