Ц.ИДЭРБАТ: ЦАР ТАХЛААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЖ, БЭЛТГЭЛ БЭЛЭН БАЙДЛАА САЙТАР ХАНГАХЫГ СУМДЫН УДИРДЛАГУУДАД ҮҮРЭГ БОЛГОЛОО

2021.04.18
Бид хан хэнтийнхэн Засаг дарга Үйл явдлын мэдээ
Аймгийн Засаг дарга Ц.Идэрбат, ОБГ-ын дарга бөгөөд Шуурхай штабын дарга Ж.Эрдэнэбат, Эрүүл мэндийн газрын дарга Л.Мэндбаяр, Шуурхай штабын сумд хариуцсан багийн ахлагч Б.Дархантөр нар сумдын Шуурхай штабын дарга нар, Засаг дарг...

Аймгийн Засаг дарга Ц.Идэрбат, ОБГ-ын дарга бөгөөд Шуурхай штабын дарга Ж.Эрдэнэбат, Эрүүл мэндийн газрын дарга Л.Мэндбаяр, Шуурхай штабын сумд хариуцсан багийн ахлагч Б.Дархантөр нар сумдын Шуурхай штабын дарга нар, Засаг дарга нартай цахимаар хурал хийж, цар тахлын нөхцөл байдлын талаар мэдээлэл хүргэснээс гадна, сумдын Хариу арга хэмжээний төлөвлөгөө, тусгаарлах байрны бэлтгэл бэлэн байдал, эм тарианы нөөц, эрсдэлийн сангийн зарцуулалттай холбоотой хэд хэдэн асуудлаар хэлэлцэж, аймгийн Засаг дарга коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх, үүсэж болох эрсдэлийг урьдчилан тооцож, сумдад дараах үүргийг өглөө. Үүнд:

Сум бүр 100 ширхэг хамгаалах хувцас нөөцлөх,

Сумдын тусгаарлан эмчлэх байрыг Эрүүл мэндийн төвөөс шилжүүлж, тусад нь байр бэлтгэж, халдвар хамгааллын дэглэмийг мөрдөн ажиллах,

Коронавирусын халдвар авч, хөнгөн хэлбэрээр өвчилсөн 5-8 өвчтөнийг эмчлэх хүний нөөц, эм тарианы бэлэн байдлыг хангах,

Шинжилгээний сорьц тээвэрлэх орчин 100 ширхгийг бэлтгэх,

Сум бүр 100-аас доошгүй түргэвчилсэн оношлуурын нөөцтэй байх,

Сумын хяналтын цэгийг /пост/ хариуцлагажуулж, хяналт шалгалтыг сайтар хийх, хяналтын системийн бий болгох,

Сумд төсвийн тодотголоо яаралтай хийж, өгсөн үүрэг даалгавартай холбоотой зардлыг шийдвэрлэх, эрсдэлийн сандаа хөрөнгө төвлөрүүлэх,

Сахилга баттай ажиллаж, сумын удирдлагуудыг сумаасаа зөвшөөрөлгүй гарахгүй байх үүргийг өглөө.Тэрбээр Чингис хотоос гарах орох хөдөлгөөнийг хязгаарласан. Гэсэн ч та бүхэн сахилга, хариуцлагатай ажиллах шаардлага тулгарч байна. Зарим аймгуудын гашуун туршлагаас харахад хөдөө орон нутагт халдвараа алдвал, хянаж чадахгүй нөхцөлд хүрч байна. Иймээс бүх талын цар тахлын хариу арга хэмжээний төлөвлөгөөгөө шинэчилж, урьдчилан сэргийлэх бэлтгэл бэлэн байдлыг сайтар хангахыг үүрэг болголоо.

АЙМГИЙН ШУУРХАЙ ШТАБ