ХЭРЛЭН СУМАНД ШИНЭЭР 3 ТОХИОЛДОЛ НЭМЖ БАТЛАГДЛАА /2021.04.18/

2021.04.18
Бид хан хэнтийнхэн Засаг дарга Үйл явдлын мэдээ
Өглөө 08:00 цагаас Аймгийн Шуурхай штаб цар тахлын /Ковид-19/ нөхцөл байдлын шуурхай хурлаа зохион байгуулж, үргэлжлүүлэн Хэрлэн, Дэлгэрхаан сумын эрсдэлийн үнэлгээ, Хариу арга хэмжээний төлөвлөгөөний талаар хэлэлцэж байна. Ө...

Өглөө 08:00 цагаас Аймгийн Шуурхай штаб цар тахлын /Ковид-19/ нөхцөл байдлын шуурхай хурлаа зохион байгуулж, үргэлжлүүлэн Хэрлэн, Дэлгэрхаан сумын эрсдэлийн үнэлгээ, Хариу арга хэмжээний төлөвлөгөөний талаар хэлэлцэж байна.

Өчигдөр нийт 102 /үүнээс Сүхбаатар аймгийн 8/ сорьц авч Аймгийн Нэгдсэн эмнэлгийн Молекул биологийн лабораторид PCR шинжилгээ хийхэд Хэрлэн сумын батлагдсан тохиолдлуудын ойрын болон дам хавьтлаас 3 шинжилгээний хариу эерэг гарч, аймгийн Хэмжээнд батлагдсан тохиолдол 46 боллоо.

Шуурхай штабын тандалтын багаас өчигдөр Эрүүл мэндийн газарт 124 нэрс хүргүүлсэн бол өнөөдөр өглөө 61, Хэрлэн сумын тандалтын багаас батлагдсан тохиолдлуудын ойрын 38, дам хавьтал 27, нийт 127 хүнээс асуумж судалгаа авсны үндсэн дээр хүргэх гэж байна. Тэгэхээр өнөөдөр Шуурхай хариу арга хэмжээний дөрвөн бүлэг нийтдээ 200 гаруй хүнээс сорьц авч, PCR шинжилгээнд оруулна гэсэн үг.

Нэгдсэн Эмнэлгийн дарга Д.Оюунгэрэл Халдвартын тасагт 26 хүн хэвтэн эмчлүүлж байна. Өнөөдөр 4 хүн эмнэлгээс гарна. Хоёр хүний биеийн байдал хүндэвтэр, бусад нь хөнгөн байгааг мэдээлж, сүрьеэгийн эмнэлгийг тусгаарлан эмчлэх тасаг болгон бэлтгэж буйг хэллээ.

ХӨСҮТ-ийн вирус судлалын лаборатори руу өдөр бүр сорьц тээвэрлэж байна. Өнөөдөр PCR шинжилгээний 2000 орчин, нэг удаагийн хамгаалалтын хувцас 500 ширхгийг Улаанбаатар хотоос татан авна.

ХЭНТИЙ АЙМГИЙН ЗДТГ