АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА ШУУРХАЙ ШТАБЫН БҮРЭЛДЭХҮҮНТЭЙ ЦАХИМААР ХУРАЛДЛАА

2021.04.17
Бид хан хэнтийнхэн Засаг дарга Үйл явдлын мэдээ
Аймгийн Засаг дарга Шуурхай штабын бүрэлдэхүүнтэй цахим хурал хийж, Коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх, тэмцэх хариу арга хэмжээний удирдлага, хариу арга хэмжээний төлөвлөлтийг хэрэгжүүлэх талаар тусгай горимоор /вакуум...

Аймгийн Засаг дарга Шуурхай штабын бүрэлдэхүүнтэй цахим хурал хийж, Коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх, тэмцэх хариу арга хэмжээний удирдлага, хариу арга хэмжээний төлөвлөлтийг хэрэгжүүлэх талаар тусгай горимоор /вакуум/ ажиллаж байгаа багуудад үүрэг чиглэл өглөө.

Улсын онцгой комиссын даргын 2021 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн “Шуурхай штабыг шинэчлэн байгуулах тухай” 22 дугаар тушаал гарч ажиллах чиг үүрэг, штабын бүтэц, бүрэлдэхүүнд тодорхой өөрчлөлт орсон учраас аймгийн Онцгой комиссын 12 дугаар хуралдаанаар Шуурхай штабын бүрэлдэхүүнийг 124 хүний бүрэлдэхүүнтэй, 12 багтайгаар шинэчлэн байгуулсан юм.

Аймгийн Шуурхай штабаас 48 хүн тусгай горимоор /вакуум/ ажиллаж байгаа бөгөөд аймгийн ЗДТГ-т Засаг дарга Ц.Идэрбат, ОБГ-ын дарга бөгөөд Шуурхай штабын дарга Ж.Эрдэнэбат, ЭМГ-ын дарга бөгөөд Шуурхай штабын менежер Л.Мэндбаяр, Хэвлэл мэдээллийн хэсгээс бүрдсэн 6 хүн, МСҮТ, Политехникийн коллежид 43 төрийн албан хаагч, нийтдээ 49 хүн ажиллаж байна.

24 цагаар ажиллаж байгаа Ажиллагаа зохицуулалтын баг, Тандалтын баг, Төлөвлөлтийн баг, Мэдээллийн технологи, харилцаа холбооны багууд Хэрлэн, Дэлгэрхаан сумын эрсдэлийн үнэлгээ, хариу арга хэмжээний төлөвлөгөөг цагийн байдалтай холбогдуулан өнөөдөр шөнө шинэчлэн боловсруулж, Маргааш өглөө 08:00 цагийн Шуурхай штабын хурлаар хэлэлцэнэ.

ХЭНТИЙ АЙМГИЙН ЗДТГ