ХЭРЛЭН СУМАНД ШИНЭЭР 5 ТОХИОЛДОЛ БҮРТГЭГДЭЖ, АЙМГИЙН ХЭМЖЭЭНД КОРОНАВИРУСЫН ХАЛДВАРЫН ТОХИОЛДОЛ 36 БҮРТГЭГДЛЭЭ

2021.04.17
Бид хан хэнтийнхэн Засаг дарга Үйл явдлын мэдээ
Өчигдөр аймгийн Нэгдсэн эмнэлгийн Хариу арга хэмжээ авах шуурхай 4 бүлэг ажиллаж, нийт 298 хүнээс нарийвчилсан шинжилгээ авахад Хэрлэн сумын батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтлаас шинээр 5 тохиолдол нэмж батлагдлаа. Ингэснээр...

Өчигдөр аймгийн Нэгдсэн эмнэлгийн Хариу арга хэмжээ авах шуурхай 4 бүлэг ажиллаж, нийт 298 хүнээс нарийвчилсан шинжилгээ авахад Хэрлэн сумын батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтлаас шинээр 5 тохиолдол нэмж батлагдлаа. Ингэснээр Хэнтий аймгийн хэмжээнд нийт батлагдсан тохиолдол 36 боллоо. Халдвартын тасагт 17 хүн эмчлэгдэж гэрийн тусгаарлалтад шилжээд байна. Шинээр халдвар авсан 5 иргэн Хэрлэн сумын батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтал юм. Өөрөөр хэлбэл гэрийн тусгаарлалтад байсан гэр бүлийн гишүүд нь. Иймээс гэрийн тусгаарлалтын дэглэмээ сайтар мөрдөж чадвал халдварын тархалтыг илрүүлэх, бууруулах бүрэн бололцоотой гэдгийг Эрүүл мэндийн газраас үзэж байна.

Мөн батлагдсан тохиолдлуудтай ойрын хавьтал болсон иргэд халдвар авах магадлал 90 хувьтай байгааг мэдээлж, гэрийн тусгаарлалтын дэглэмээ зөрчихгүй байхыг мэргэжлийн байгууллагаас анхааруулж байна.

Батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтал 89, дам хавьтал 189 иргэн байгааг шуурхай штабаас мэдээллээ. Аймгийн Нэгдсэн эмнэлгийн Халдвартын тасагт 14 өвчтөн хэвтэн эмчлүүлж байна. Шинээр бүртгэгдсэн тохиолдлуудыг Халдвартын тасагт тусгаарлан хэвтүүлж, эмчлэх ажил үргэлжилж байна.

Хэрлэн сумын хэмжээнд гэрийн тусгаарлалтад 238 хүн байгаа бөгөөд, батлагдсан тохиолдлуудын ойрын болон дам хавьтал 145 хүнийг өчигдөр гэрийн тусгаарлалтад гэр бүлийн гишүүдийнх нь хамт авч, Хэрлэн сум, харьяа албан байгууллагуудаас нь хяналт тавьж байна.

Өнөөдрийн хурлаар гэрийн тусгаарлалтад байгаа иргэдэд хяналт тавин ажиллахыг Мэргэжлийн хяналтын газарт, Хүнсний эрхийн бичгээр хүнс олгогдож эхэлсэнтэй холбогдуулан 12 ААН-д хүнс тээвэрлэх 12, нөөцийн махны хүргэлтэд 3 автомашины зөвшөөрөл олгож, Нэгдсэн эмнэлэгийн түргэн тусламжийн ачаалал нэмэгдсэнтэй холбогдуулан үйлчилгээний автомашиныг нэгээр нэмэгдүүллээ.

Хатуу хөл хорионы үед амны хаалтгүй дэглэм зөрчсөн 5 иргэн, зөвшөөрөлгүй хөдөлгөөнд оролцсон 13 жолоочийг хууль хяналтын байгууллагаас торгосон байна.Ард иргэдийг Коронавируст халдварын өндөр эрсдэлтэй, хатуу хөл хорионы үед гадагш зорчихгүй, гэртээ байхыг шуурхай штабаас анхааруулж байна.

ХЭНТИЙ АЙМГИЙН ЗДТГ