ХАЛДВАРЫН ТАРХАЛТААС СЭРГИЙЛЭХ ХАЛДВАРГҮЙЖҮҮЛЭЛТ ХИЙЖЭЭ

2021.04.11
Бид хан хэнтийнхэн Засаг дарга Үйл явдлын мэдээ
Хэрлэн суманд батлагдсан тохиолдлын явсан маршрутын 13 обьектын 5630 мкв талбайд голомтын халдваргүйтгэлийг Зооноз өвчин судлалын төв хийж, Мэргэжлийн хяналтын газрын Эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын байцаагчид хя...

Хэрлэн суманд батлагдсан тохиолдлын явсан маршрутын 13 обьектын 5630 мкв талбайд голомтын халдваргүйтгэлийг Зооноз өвчин судлалын төв хийж, Мэргэжлийн хяналтын газрын Эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын байцаагчид хяналт тавин мэргэжил арга зүйгээр ханган ажилласныг албаны эх сурвалж мэдээлжээ.

Хэрлэн сумын батлагдсан тохиолдлын ойрын болон дам хавьтлуудыг тогтоогоод байгаа бөгөөд ойрын хавьтал болсон иргэдээс түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авахад сөрөг гарсныг өмнө нь мэдээлсэн. Ойрын болон дам хавьлуудыг гэрт нь тусгаарлаад байна. Тэднээс нарийвчилсан /PCR/ шинжилгээ авах, давтан шинжилгээ авах ажлууд хөл хорионы хугацаанд үргэлжилнэ. Нэгдсэн эмнэлгийн Шуурхай хариу арга хэмжээний бүлэг, Шуурхай штабын бүрэлдэхүүн 24 цагаар ажиллаж байна.

ХЭНТИЙ АЙМГИЙН ЗДТГ