АЙМГИЙН ШУУРХАЙ ШТАБААС ЧИНГИС ХОТЫН ХЯНАЛТЫН 11 ЦЭГИЙН /ПОСТ/ ҮЙЛ АЖИЛЛАГААГ ШАЛГАЛАА

2021.04.11
Бид хан хэнтийнхэн Засаг дарга Үйл явдлын мэдээ
Хэнтий аймгийн Засаг даргын 2021 оны А/175 дугаар захирамжаар Хэрлэн суманд хатуу хол хорио тогтоосонтой холбогдуулан Чингис хотоос орох гарах хөдөлгөөнийг хязгаарлаж 11 постыг гарган ажиллаж байна. Тус хяналтын цэгүүдийн үйл аж...

Хэнтий аймгийн Засаг даргын 2021 оны А/175 дугаар захирамжаар Хэрлэн суманд хатуу хол хорио тогтоосонтой холбогдуулан Чингис хотоос орох гарах хөдөлгөөнийг хязгаарлаж 11 постыг гарган ажиллаж байна. Тус хяналтын цэгүүдийн үйл ажиллагааг аймгийн Шуурхай штабын дарга хурандаа Ж.Эрдэнэбат, Чингис хотын захирагч Шүрэнцэцэг, Эрүүл мэндийн газрын дарга Л.Мэндбаяр нар шалгаж үүрэг чиглэл өгч ажиллаа. Хяналтын 11 цэгт гарсан зѳрчилгүй, нийт тусгай үүргийн 96 тээврийн хэрэгслийн хөдөлгөөн бүртгэгджээ.